Ерөнхий сайд ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцох учраас өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/10/засгийн газар-1 (1).jpg

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдахгүй. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор энэ сарын 14-нд мордсон юм.