Т.Батцогт: Хоёр шатны сонгуульд ялагдсан хариуцлагыг намын дарга Лу.Гантөмөр, Н.Ганибал бид гурав хамт хүлээх ёстой

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:Battsogt tuluulugch/MPA_6860 copy.jpg

Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам долоон аймагт ялалт байгуулсан ч НИТХ-д харамсалтай нь 45 төлөөлөгчийн суудлаас таван суудал авсан билээ. Улс төрийн хүрээнд Ардчилсан намын нийслэлийн сонгуулийн нэр дэвшүүлэлт сул байсан гэж яригдах ч нөгөө талаас Засгийн газарт эрх баригч намтай хамтарсны үр дагаварт ялангуяа хотыг засаглах тэдний амбиц нурсан хэмээн үзэж буй. Тэгвэл энэ талаар бид Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтоос тодрууллаа.