БЗД-ийн засаг даргаар Г.Жаргалсайханыг улираан томилохоор болжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/засс.jpg

Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг улираан томилох санал дэмжигджээ.

Мөн БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Энхбаатар сонгогдож, Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Одбаярыг сонгосон байна.

Дашрамд сануулахад, 2024 оны УИХ ээлжит сонгуульд УИХ-ын наймдугаар тойрог буюу БЗД-т нэр дэвшсэн БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгогдож чадаагүй тул улстөрийн хариуцлага хүлээж өнгөрсөн долоодугаар сард Г.Жаргалсайханд тамгаа өгсөн байдаг.