Ж.Ганбаатар: Нүүрсний биржийн худалдааг санаатай удаашруулснаас болж валютын нөөц 5.5 тэрбум ам.доллароос 4.6 тэрбум ам доллар болж буурсан

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:Ganbaatar gishuun/SHB_7519.jpg

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд асуулт асууж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон ажлын хэсгийн гишүүдийн мэдээлэл хүргэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 2022 оны наймдугаар сард Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж түүхэн доод хэмжээндээ хүрсэн. 2024 оны 5 сард 5.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гол нөлөөлсөн зүйл нь нүүрс биржээр арилжаалснаас үүдсэн. Импорт ч өссөн байсан. Тийм байхад валютын нөөц тогтвортой өсөж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 4.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнийг өсгөх боломж бий. Монгол Улсад мөнгө бий.Доллар өсөж байсан гол шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр зарж байсантай холбоотой. Одоо бол санаатайгаар ийм байдал үүсгэж байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    шалгаж нүүрс цавчсан өол хариуцлага тооуооч .тэгэнд наад уул уурхайн сайдаа тулаанаа солио буруу гараар баяжсан хужаа нарын гар хөл болж явсан жонхуугийн хүн.

  • З
    Зочин

    Санаатай хоролсон лалар өлөнгүүдээ шорон шаагаач насаар нь

  • З
    Зочин

    Улс төрчид, эрх баригчид "эдийн засгийн өрмийг хамах" үзэгдлээр улсын, ард түмний хамаг боломжийг үрэн таран хийж, нийт чадавхыг нь тарамдаж байна. Яг үүний батлагаа нотлогоог өчигдөр их хурал дээр цэцэрхэж ярьцгаалаа. За гаднаас, тухайлан хэлбэл Бнхау-с жаахан валют ороод ирдэг ээ. Гэтэл түүнтэй зэрэгцээл энд мөнгө хэвлээд тараагаад унадаг. Худлаа юу? Өнгөрсөн сонгуулиар 5 их наядыг тараана гэж зарлаад өнөөдрийг хүртэл 600 тэрбум төгрөг хэвлэж тараалаа. Зөвхөн малчдад шүү. Мөнгө хэвлэх гэж яг юуг хэлээд байна аа? Өчигдрийн храл дээр гайхаад байсан төв банканд хуралдсан 9 их наяд төгрөг чинь санхүүгийн эрүүл системээр урсаж эдийн засгийн эргэлтэнд орж байх ёстой юм. Гэтэл систем нь өвчилчихсөн. Мөнгө ерөөсөө л ипотекийн зээл, Ман-н хэдэн олигархуудын бизнес, луйврын хэдэн бизнес тэгээд улс төрчдөөр овоглодог банк бус санхүүгийн хэдхэн байгууллага хооронд л эргэлдээд байна. Үүнийг эрүүл бус систем гэж нэрлээд байгаа юм. Хөрсөөр бол хатчихсан. Ус гүйдэг хэдхэн капиляр сувагтай. Шарилжинд

    • З
      Зочин

      Идүүлээд цөлжчихсөн байна гэсэн үг. Одоо яах ёстой вэ? Хөрсийг сэндийлж багсрах ёстой. Капиляруудыг устгах ёстой. Шинээр ус, үр бордоо хийж хөрсийг тэтгэх ёстой. Шарилжнуудыг зулгааж хаяна. Мөнгө мөртэй. Ман-н хэдэн олигархуудыг сэрээдээд гаргаад ирэх тийм ч хэцүү биш. Тэгээд эрүүл зөөлөн хөрсөнд шинэ менежментээр тариалалт хийнэ. Арчилгаа хэрэгтэй. Ипотекийн зээлийг хаах ёстой. Арилжааны зээлийн хүүг бууруулах ёстой. Ингэхэд долларч дотогшоо урсаад, төв банкан дээрх үхмэл актив буураад ирнэ. Сүүдрийн зах зээл, хулгай, цавчаа хумигдана. Эдийн засаг өснө. Харин мега төслүүдээ бууруулах ёстой. Хэрээс хэтэрсэн их хүчний тарамдалт чинь тэр.

      • З
        Зочин

        Мөнгө ингэж эргэлдэхгүй болохоор эох баригчид башир арга зохиож төсвийг тэлж, зохиомлоор хөөрөгдөн өөрсөддөө хуваарилаж түүгээр зогсохгүй эдийн засагт буруу механизмыг хүчээр тогтоон, доголдолд оруулж, дунд нь өөрсдийн эрх ашгийг амжуулж байна. Хэрэв мөнгийг жам ёсоор нь эрнэлдүүлбэл тэдний хулгай илэрчих учраас өөрсдөө санаатайгаар байгаа системийг эвдэж байгаа юм. Үүндээ элдэв тусгай зээл, мега төсөл, санхүүгийн дүрмээс гадуурх бусад шинэ акц гэх мэт төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтуудыг өөрсдийн үзэмжээр зохион байгуулж удирдан явуулдаг. Үүнд нь бэлэн активаас гадна мөнгө хэвлэж тухайн өөрсдийн сонгосон төслүүд рүү юүлэх нь хэсэгхэн зууртаа хяналтаас гадуур байх боломжийн олгож байгаа юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа юу болсон нь тодорхой болно. Түүнээс өмнө амжиж эрх баригчид сонгуульт эрхээ хууль бус мөнгөөрөө баталгаажуулна. Дараа нь кабинетаараа ажиллаж мөнөөх системээ дахин эвдэж задална. Дахин шинэ зохион байгуулалтыг өөрсдөд ашигтай хувилбараар хүчээр тогтооно гэх мэт...

        • З
          Зочин

          Тэр хуримтлаглсан активыг эрх баригчид хамгийн их оновчтой тараалаа гэхэд л тэр нь нөгөө Хөгжлийн банк, Ждү зээл шиг луйвар болчихно. Тиймээс одоохондоо хүрж чадахгүй овоохоод буй нь тэр. Ерөнхийдөө төдий хэмжээний дүнтэй мөнгийг Ман өнгөрсөн хугацаанд хэвлэж өөрсдийн сувгаар тараасан гэсэн үг. Ковидын үеийн 10 их наядын зээлийг санаж байна уу? Оюун-Эрдэнэ автортай. Мөнгө мөртэй гэж энэ. Одоо дахиад цааш нь лавшруулж мөшгөхөд Эрдэнэс Тавантолгойн 2022, 2023 оны төрд ногдох ногдол 4 их наяд төгрөг хаасан бэ? Үүнийг жишээ нь Үндэстний Аудитын газар, Атг шалгах ёстой. Чухамдаа өнөөгийн Монголын төр үндэстний эрх ашиг, мөнгөний бодлогын яг эсрэг ажиллаж байна. Жавхлан, Лхагвасүрэн нар потенциал гэмт хэрэгтний түвшинд ажиллаж байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, уих-н дарга аль аль нь гэмт хэрэгтнүүд. Нийслэлийн захирагч хүртэл мэргэжлийн луйварчин болчихоод байна. Уих-н гишүүд тавгаа барьж яс горьдсон өлөн ноход болчихоод байна. Сөрөг хүчний тухай ярих хэрэг байна уу?

  • З
    Зочин

    За тэгээд хэн нь ч ярьсан хуйвалдаан л байдаг шүү дээ. УИХ ын гишүүд бүгд л банк бустай, нүүрсний тээвэртэй, махны үйлдвэртэй, аптектай, барилгын компанитай, ёстой Монгол хөлжиж хөгжиж байна өө энэ УИХ, ЗГ, ЯАМ ТАМГЫН ЭРХЭМҮҮД