Б.Лхагвасүрэн: Монголбанкны удирдлагын түвшинд ББСБ, Хадгаламж Зээлийн Хоршоонд хувь эзэмшиж, удирдаж байгаа нэг ч хүн байхгүй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:Lhagvasuren Erunhiilugch/shugar 3.jpg

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Төв банканд ажиллаж байгаа алба хаагчдын хэчнээн хувь нь Хадгаламж зээлийн хоршоо болон ББСБ-ын хувьцаа эзэмшигчид байдаг юм бэ. Мөн “ломбард”-ын эздүүд бий юу. Үүнийгээ ил тод зарламаар байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: ББСБ-тай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монголбанкны захирлууд өөрсдөө ийм төрийн бизнес эрхэлдэг гэж гардаг. Энэ аль 2017, 2018 оны мэдээллүүд. Өнөөдрийн байдлаар Монголбанкны удирдлагын түвшинд ББСБ, ХЗХ-нд хувь эзэмшиж, удирдаж байгаа нэг ч хүн байхгүй байгаа. Бид нээлттэй, ил тод байх үүднээс ажилчдаасаа судалгаа авч, өөрийн вэб хуудастаа ББСБ-н бизнес эрхэлдэг ажилчдын мэдээллийг тавихад татгалзах зүйлгүй. Санхүүгийн зохицуулах хороо руу бичиг явуулж шалгуулахад Монголбанкны удирдлагуудтай холбоотой компанийн мэдээлэл байхгүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ Лхагва Сүрэн гэсэн нүд нь гүйсэн, гөлөгнөсөн юм газрын хаанаас гарч ирээд Монгол банкны эзэн суучихсан юм. Цаанаа татаатай заавартай, шалчигнасан хүнэнцэрийг зайлуулж цэвэрлэгээ хийх ёстой. Юун хөгжлийн бодлого тодорхойлох вэээээ

  • З
    Зочин

    Худлаа шааж байгаа. Монгол банкныхан бүгд найз нөхөд, амраг нууцуудынхааа нэр дээр ББСБ, ломбард ажиллуулж мөнгө хүүлж байгаа шүү дээ Ичээч...