ХУД-ийн засаг даргаар Б.Цэрэнг улираан томилохоор нэр дэвшүүлж, ИТХ-ын даргаар Ч.Бат-Оргилыг сонголоо

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:9_6/tseren.jpg

Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэнг улираан томилохоор нэр дэвшүүлж, саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар батламжлажээ.

legacy:9_6/lllll.jpg

Харин дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Чулуунбаатарын Бат-Оргилын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж сонгосон байна.