Увс аймгийн ИТХ-ын даргаар П.Баттулга, аймгийн Засаг даргаар С.Батжаргалыг сонгохыг 100 хувийн саналаар дэмжиж, МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлэхээр болжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:uvs aimag/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

Увс аймгийн МАН-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан энэ сарын 17-нд буюу өчигдөр хуралджээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар аймгийн ИТХ-ын даргад П.Баттулга, Аймгийн Засаг даргад С.Батжаргал нарыг нэр дэвшүүлсэн тогтоолыг намын хорооны хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлэхээр болсон байна.

legacy:uvs aimag/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-1.jpg legacy:uvs aimag/449461206_7653645961414852_3318698322711150984_n.jpg