ДУЭЛЬ: Д.Амарбаясгалан VS Ч.Лодойсамбуу

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 22 сек
30
legacy:chuulgan 2024/chuu2.png

УИХ-ын чуулганы 2024.10.18-ны өдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: УИХ-ын даргаа, ээлжит бус чуулганаас авахуулаад л энэ хурлын үйл ажиллагаагаа жаахан хариуцлагажуулмаар байна. Өчигдөр хэлэлцэж байсан үндсэн асуудал унаад, араас нь горимын санал гаргахад төхөөрөмжөөр шалтаглаж хоёр удаа санал хураагаад өнөөдөр болгосон. Алх цочихчхоод араас нь маргааш үргэлжлүүлье гэдэг байж болохгүй. Гишүүд ер нь татгалзсан санал өгч болох вюм уу, үгүй юм уу.

Юм л болбол төхөөрөмжид буруу өгдөг байдал тав дахь удаагаа давтагдаж байна. Парламентын төгөлдөршил, 2:0 гэх мэт сүртэй гарчиг, нэр өгөөд л яваад байдаг. Гэтэл хуралдааны үйл ажиллагаанаас л эхлэх ёстой шүү дээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Ч.Лодойсамбуу, хуралдааны дэгээ барьж холбогдох хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлнэ шүү. Санал хураалтад УИХ-ын гишүүдийн идэвхтэй оролц гэж байнга хэлж байгаа. Санал хураалтын дүн гарсны дараа төхөөрөмж ажилласангүй. Горимын санал гаргах, дахин санал хураалгах нь та бүхний бүрэн эрхийн асуудал.

УИХ, УИХ-ын бүтцийн байгууллага болох байнгын хороо, байнгын хорооны хэлэлцэж байгаа асуудлаар гаргасан ажлын хэсэг бүх шатандаа саналаа хураагаад асуудлаа шийдээд УИХ-д оруулж ирдэг.

Сүүлийн үед мэргэжлийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн шийдвэрүүдэд өгсөн саналынхаа эсрэг ажиллаж байгаа гишүүний асуудал бол улс төрийн намын бүлгийн дотоод асуудал шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлэх нь зүйтэй. Энэ үйл ажиллагаагаа УИХ-ын үйл ажиллагаатай хутгах шаардлагагүй гэдгийг сануулмаар байна. УИХ-ын үйл ажиллагааг хойш татсан байдлаар асуудалд хандах нь УИХ-ын гишүүдийн байж болохгүй үг, үйлдэл гэж хэлье.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мэргэн ард

    Лодойсамбуу шиг орон гаран хүн төрд гарсан нь Монгол төр мөхсөний шинж. Мөн Лодойсамбуу ингэж далдаганаж байгаад Амарбаясгалан гийн өмдний тэмээнээс зүүгдэж балрах нь.

  • Ө
    Өрөвдөлтэй 2 шаар

    Аль аль нь , хоёуулаа л МАнан мафийн Алуурчид хулгайчид луйварчдад хүчин зүтгэж ажилладаг 2 шаар л даа, гаднаа тэмцэлдсэн сөргөөлдсөн дүртэй. Шодой бол Алуурчин элбэгдохжийн савирсан чацгаар амьдарч , америкт очоод заавар зөвлөлгөө хахуулиа авсан гөлөг. Нөгөөх нь хуучин шинэ 2 мананг холбогч Нэг эзний 2 зарц ухаантай Эцсийн эцэст 1 хүнд үйлчилдэг Энэ 2 шаар хэзээ ч оффшорт нуусан манан мафийн 60 тэрбум доллорын тухай ярьдаггүй Яагаад гээч ??? Өөрсдийнх мөнгө бас тэнд байгаагаас

  • З
    Зочин

    T1 Shodoi bur poroh geed bn yadaj bgaam bishuu