Э.Одбаяр: Би Фукуок яваагүй. Шүүмжлээд байгаа зургийн тухайд эхнэр бид хоёрын авахуулсан зураг байсан

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
60
legacy:odbayar ardchilsan nam/405197949_898940338258464_2714208447209466519_n copy.jpg

Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр "төрийн байгууллагатай танилцах, туршлага судлах" нэрээр төсвийн 55 сая төгрөгөөр онгоцны тасалбар захиалж найман эмэгтэйн хамт Фукуок явж амарсан тухай мэдээллийг "шилэн" Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа нийтэлсэн билээ.

Тэгвэл сайд Э.Одбаяраас тодруулахад "Би гадагшаа яваагүй. ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын 15 ажилтан Вьетнам улсын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сургалтанд хамрагдсан гэж ойлгож байгаа. Ганц Фукуок биш Ханой хот руу явсан мэдээлэл бий. Одоогоор би тийшээ явж үзээгүй л байна. Гэхдээ намайг явсан гэж харлуулах сонирхол хэн нэгэнд байгаа юм байлгүй дээ л гэж харж байна. Харин тэр зурагийн хувьд Тэр эхнэр бид хоёрын 2018 оны үед авахуулж байсан зураг байна лээ" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Юун харлуулах вэ төсвийн мөнгөөр туршлага судлах нэрийн дор гадагшаа зугаалах ямар хэрэгтэй юм бэ хэл устай бол гадны туршлагыг интернетээр судалж болно шүү дээ.

  • З
    Зочин

    Хов базаж хоол олж иддэг нөхдүүд хүн гүтгэхээ болих хэрэгтэй.

  • И
    Иргэн

    Хар Цогоо минээ, цалин багатай төрийн албан хаагчдын томилолтын мөнгөөр оролдож байхын оронд тэрбумаар нь идсэн нөхдүүдийн талаар бичээч🤔айгаад чадахгүй л байхдаа😛

  • З
    Зочин

    дарваан гар сонгогдож чадаагүй дээ одоо чаддаг ажлаа эхлүүлж байх шиг байна аа

  • Э
    Э.ОДБАЯР

    Б.ЦОГТГЭРЭЛ ЗОРИУД ЦУУ ТАРААСАН.

  • Х
    хүннү

    Яах гэж бие биенээ ингэж харлууддаг юм? Ингээд байхаар хэн төрд итгэх юм? Шилэн Цогоо ч ингэж л таарнадаа.