Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар Т.Уламбаярыг сонгож, Засаг даргаар Н.Мандуулыг томилохоор боллоо

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:3x3/463932382_588117793548624_4911291880581211456_n.jpg

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдлаа.

Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, Хурлын даргаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар Түвшинжаргалын Уламбаярыг сонгож, баталлаа.

legacy:3x3/463523887_588117690215301_5698287310425719237_n.jpg

Мөн дүүргийн Засаг даргад Нямандэлэгийн Мандуулыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.

legacy:3x3/463667645_588117503548653_5701802153688584868_n.jpg

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас 33, Ардчилсан намаас 2 төлөөлөл сонгогдож, 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдан явуулахаар болж байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    мэдэхгүй юм даа. гэнэтгарч ирсэн цүнх баригчдын сонгодог загвар шүү дээ. Энэ хурлууд ч ямар ч эрх мэдэлгүй, даргынхаа үгийг зарлиг мэт дагагч нар болжээ

  • З
    Зочин

    Ээ хөөрхий дүүргийн засаг болтлоо доошилж байгаа юмуу

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • O
    Oyun

    Shudarga, zarchimch mundag sain dargatai boljee Chingelteichuud. Manduuld bayr hurgeed ajild ni ih amjiltiig husen erooe!