С.Одонтуяа: Сайд асан Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын хурлыг Монголд хийнэ гэж тохирсноос болж шаардагдсан 100 тэрбум төгрөгийн зардлыг салбарын бусад төсвөө хасуулж байгаад гаргуулахаар болсон

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
110
legacy:Odontuya gishuun/одонтуяа-1.jpg

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд ЗГ-ын сайд нараас ирэх онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой асуулт асууж хариулт авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүү, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Энэ жил манай салбарын төсөв нэлээд хасагдсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд байхдаа НҮБ-ын Цөлжилтийн эсрэг ОУ-ын хурлыг Монголд зохион байгуулна гэж тохиролцсоноос болоод өнөөдөр ЗГ-т маш том ачаа ирж байна. Зардал нь 100 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа учраас ЗГ-ын толгойны өвчин болж хувирсан. Нэгэнт тохирчихсон учраас хийхээс өөр аргагүй. Үүнээс болж манай салбарын бүх төсөв хасагдсан. Энэ жил хурлын бэлтгэл ажилд 50 тэрбум төгрөг тавигдсан байна" гэв.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Пээ, ямар их мөнгө вэ? 10 тэрбум биш, 100 тэрбум гэнэ үү? Арай арай. Төсөвлөхдөө дэгсдүүлсэн байхаа. Улсын төсөв уйлдаггүй гэхэд ард түмэн уйлдаг юм. Энэ их мөнгийг ард түмэндээ өг гэвэл харамлаад өгөхгүй л дээ. НҮБ-ийн хурал Монголд зохиолоо гээд ард түмэнд ямар ашиг байнаа.

  • I
    Irgen

    Yadag sda be!!

  • З
    Зочин

    Наад тэнэг сайдаа яаралтай ажлаас нь халаад хариуцах эзэнгүй болгоод наад хурлаа манай улсад хийх хурлаа яаралтай зогсоо. Нэг зуун тэрбум төгрөгөөр хурал хийгээд байвал энэ улс чинь баларна шүү дээ? Хурал ихэдвэл ажил муугийнх, хуушуур ихдвэл мах муугийнх гэдэг үг бий шүү?

  • И
    Иргэн

    НЭГ АСУУДАЛ ОЛОНД ХҮРГЭЁ .МОНГОЛ УЛСАД ГАНЦ ЁС БАЙГАА ЭНЭ ХҮН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТОЛГОЙЛЖ БҮХ ТОМИЛГООГ ХИЙХ ЭРХТЭЙ. БОС Я НЫ САЙД БАТЭРДЭНИЙГ ХЭН САЙДАД ЗҮТГҮҮЛСЭН БЭ ОДОО ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ӨРӨНД УОСЫГ ХИЙЧЭХЭЭД СУУЖ БАЙНА ШҮҮХЭД ӨГЧ ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛ ЦААШМД ДУРААРАА ААШИЛЖ ОЛОН УЛСЫН ХУРАЛД АМЛАЛТ АЬЧ МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНЛ ОРУУЛДГИЙГ З О Г С О О

  • J
    J;Oyuna

    Энэ Бат эрдэнэ чинь Өнөрцэцэгийг шоронд ороход Том нэмэр. Оруулсан гэж Өнөрцэцэг хэлсэндээ Новшийн новш бждээ

  • И
    И

    Тэр тэнэг бацаан хаачлаа ?

  • З
    Зочин

    Өөрөө л нэр төр авбал улс яах н падлий ч байхгүй ...

  • O
    ODONTUYA

    ENE AVGAI BOLIOSOI UNENDEE AJIL HIIJ CHADAHGUI HUDLAA HUDLAA BULTREHEES TSAASHGUI

  • З
    Зочин

    Пороро фсдагаар өөрөөр нь төлүүлээч

  • Б
    Болд

    Улс орныхоо эдийн засгийн чадавх, хуралдааны үр өгөөж нь Монгол улсад ямар үр дүнтэйг нь тооцолгүй зөвхөн өөрийн нэр хүндээ өсгөх зорилготой шоудаж улс орны нэр хүндийг унагадаг Эбиг дуурайсан хүмүүс олон болж. Иймэрхүү хүмүүстэй хариуцлага тооцож хохирлыг төлүүлдэг болгох хэрэгтэй!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol