М.Нарантуяа-Нара: ИЗНН-ын дарга төрсөн ах, дүү гуравтайгаа хамт Үндэсний хороогоо ахалж байна. Шударга бус байсныхаа төлөө энэ нам татан буугдах ёстой

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:nara gishuun/452363875_474910455170844_6867827022814143711_n.jpg

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнөөдөр хэвлэлд мэдээлэл өглөө. Тодруулбал, ИЗНН-ын Үндэсний хороо өчигдөр хурлаа хийж М.Нарантуяа-Нараг намын дэд даргаас чөлөөлсөн шийдвэр гаргаад буй билээ.

Тэгвэл тэрбээр уг асуудалтай холбогдуулан хэвлэлд ярихдаа "УИХ-д намаа дөрвөн суудалтай болгохын төлөө маш их хичээж ажилласан. Хөрөнгө, хүчээ шавхсаны дүнд намайг дэд даргаас буулгаж байна. Хэдий надад улс төрийн туршлага байхгүй, цагаан цаасаараа байгаа ч гэсэн өмнө нь УИХ-д 2004-2008 онд нэг удаа сонгогдсон Б.Батбаатар даргыг хамаагүй муу туршлагатай улс төрч гэж хэлнэ. Намын дарга ах, дүү, төрөл төрөгсдийнхөө хүрээнд хурал зохион байгуулсан гэж хэлж болно. Нэг намын даргын саналын эрхтэй Үндэсний хороонд намын дарга нь ах, дүү гуравтайгаа хамт байгаа нь шударга явдал уу. Нэгэнт ард түмний итгэлийг олж авсан ИЗНН шударга бус байдлыг бий болгосныхоо төлөө өөрөөсөө үлгэрлэж татан буугдах ёстой" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    За энэ эмэгтэй ч дээр УИХ д байх нь ч ямар юм болдоо. Бурхан минь яана даа. Явган хэл ам, хэруул л их байх байхдаа

  • З
    Зочин

    Шал ирваа, боловсролгүй, хэрүүлийн бузар болсон хүүхэн.Энэ хүүхний ойртсон газарт хэрүүлээс өөр юм гарахгүй ээ. Ээжийгээ, нөхрөө, мэндлээгүй өнгөрлөө гэж гэж хүртэл хавьтсан ойртсон бүхнийг доромжилж нийгмийн сүлжээгээр хэрэлддэг, бузар!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Батбаатар явж Нара үлдэх ёстой шүү.

  • З
    Зочин

    XUCHINDUULI8095577XALYYTSTL