Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СУДАЛГАА: Долдугаар сард 5 байсан парламентын нэр хүнд 10 сард 3.9 болтлоо буурчээ
10

"МEC" судалгааны байгууллагаас аравдугаар сарын улс төрийн барометр судалгааны дүнг танилцууллаа. Судалгааны дүнгээр, долдугаар сард 5 байсан парламентын нэр хүнд 10 сард 3.9 болтлоо буурсан байна.
"МEC" судалгааны байгууллагаас Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1750 иргэнээс санамсаргүй түүвэрчлэлийн аргаар цуглуулжээ.



