Б.Солонгоо: Номтын аманд 680 тэрбум төгрөгөөр баригдах төр, захиргааны нэгдсэн цогцолборт эхний ээлжид 100 тэрбум төгрөг суулгасан

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:solongoo ded said/solongo-1.jpg

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.10.22/ хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонгоо "УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Уул нь нийтийн эрх ашигт нийцсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цахилгаан станц л чухал сан. Энэ арай дэндэж байна шүү

  • З
    Зочин

    Цахилгаан, дулааны үнэ нэмж бхаар энэ мэт шаардлагагүй төсвөө хэмнэ.

  • З
    Зочин

    Үа болио

  • З
    Зочин

    Шрейкын хатантан Фиона солүүрээд байгаарай

  • З
    Зочин

    Ард түмний амьдрал хүнд байхад 890 тэрбум ₮ -өөр тансаглана гэдэг тэнэгүүд бас байх юм. Үүнийхээ оронд арьс ширний үйлдвэр баривал түмэнд болон энэ улсад тун хэрэгтэйсэн.