Х.Тэмүүжин: ХЗДХЯ-ны Хууль зүйн чиг үүрэг хэрэгжүүлдэг хэсэгт 2013 оноос хойш төсөв хуваарилагдаагүй. Шүүх байрны асуудал “тэг“ заачхаад байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:Temuujin said/temuujin2.png

Хууль зүйн байнгын хорооны 2024.10.22-ны өдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төсөлд тусгаад буй Хууль зүйн салбарын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: ХЗДХЯ-ны Дотоод хэргийн чиг үүрэгт төсвийн хуваарилалтын дийлэнх нь очдог. Барилга байшин тэр чиг үүрэгт илүү их баригдаж, хэрэгжүүлж байгаа байгууллагын төсөв л данхайгаад байдаг. Гэтэл хууль зүйн чиг үүрэг хэрэгжүүлэх хэсэгт 2013 оноос хойш одоог хүртэл төсвийн хуваарилалт байхгүй. Шүүхийн байрны засвар, стандарт "тэг" заачихсан. Тиймээс хууль зүйн чиг үүрэгтэй хэсэгт төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.