Х.Тэмүүжин: ШШГГ-ын зарим чиг үүргийг салгахгүй бол “даахгүй нохой булуу хураана“ гэгчээр овоолсон чиг үүрэгтээ төсөв нэмэгдүүлдэг байдал газар авч байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:Temuujin said/sg.jpg

Хууль зүйн байнгын хорооны 2024.10.22-ны өдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төсөлд тусгаад буй Хууль зүйн салбарын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: ШШГГ бол хууль зүйн чиг үүргийн нэг том хэсэг. Дэлхийн улс орнууд ял эдлүүлэх үйл ажиллагаанаас бусад шүүхийн чиг үүргийг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэг гэж үзэхгүй байгаа. Ял эдлүүлэх үйл ажиллагаатай холбоотой дотроо дахиад цахим гавтай холбоотой асуудал яригдахаар үүний төсвийг бусад татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх ёсгүй гэж үзэж байгаа юм. Зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээр энэ зардлыг төлүүлдэг болохоос бусад татвар төлөгчдийн мөнгийг энэ чиг үүрэгт зарж болохгүй гэдэг зарчим руу олон улс явж байгаа.

Гэтэл манай ШШГБ ял эдлүүлэх болон бусад чиг үүргийг давхардуулаад ирэхээр шинэ чиг үүрэг нэмэгдэж байгаа юм чинь татвар төлөгчид мөнгө нэмж өгөх ёстой гэдэг буруу хандлага руу яваад байгаа юм. Ер нь ШШГГ-ын ял эдлүүлэх болон бусад чиг үүргийг салгахгүй бол "даахгүй нохой булуу хураана" гэгчээр өөртөө баахан чиг үүрэг овоолоод төсөв нэмдэг байдал хэтэрхий газар авч байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Талига

    Энэ ШШГГ ийг жаахан орчин үеийн мэргэжлийн, боловсронгуй болгохгүй бол бүүүр нэг хэдэн траншэйний Оркуудаар дүүрлээ. Энэ хөгжсөн орнуудаас ядахдаа хуулахгүй бол...

  • З
    Зочин

    Тахар гэж албыг сэргээх нь зөв

  • З
    Зочин

    Зөв санал байнаа. Хорихоос өөр ял эдлээд цахим гаваар гангарсан буруутан энэ зардлаа өөрөө төлөх ёстой. Эрэн сурвалждагдаж оргон зайлсан этгээд ч гэсэн гарсан ззардлыг төлөх үүрэгтэй баймаар байна. Тахарын албыг сэргээх нь зөв.

  • З
    зочин

    Энэ Хууль зүйн сайд байхдаа самарсан одоо бас юу сэдээд яваа юм бол доо

  • З
    Зочин

    Тэмүжингээр юм хийлгэх хэрэггүй Хангарьдыг шорон болгоё гэх нөхөр

  • З
    Зочин

    Хуцдаг халтар!!! Жайжийж яайжийсан пиздаа чи ийм болгоо биздээ!!! Чи бушуу далд ор!!!

  • З
    Зочин

    Хууль зүйн асуудлыг зөв тавь