Нийслэлийн засаг даргын захирамж гарч, Чингэлтэй дүүргийн засаг даргаар Н.Мандуулыг томиллоо

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:manduul/manduul-1.jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны Аравдугаар сарын 22-ны өдрийн Б/145 тоот захирамжаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Мандуулыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томиллоо.

Тэрбээр НИТХ-ын ээлжит сонгуулиас өмнө Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан билээ.

Ажлын туршлага:

2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх

2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга

2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч

2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга

2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал

2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал

2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга

2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал

2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгч

2024 онд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчоор тус, тус ажилласан юм.