Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Мөнхсайхан: Ирэх оны төсөвт ЭМДС-ийн 305 орчим тэрбум төгрөгийн өр, авлагыг барагдуулах тооцоолол суусан
00

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЭМДС-ийн өр, авлагын асуудлыг хөндөж, ирэх оны төсвөөс авах татаасын асуудлыг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Энэ оны эхний хагас жилийн байдлаар даатгалын сангийн авлага 218 тэрбум төгрөг байсан. Оны төсгөлд нэмж 200 гаруй тэрбум төгрөгийн өр үүсэх эрсдэлтэй байна. Ирэх оны төсвийн төсөлд ЭМДС-нд 305 орчим тэрбум төгрөг суулгасан байгаа. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, авах авлагын 80 орчим хувь нь ирэх оны төсөвт шийдэгдэж суусан.



