Л.Энх-Амгалан: Улс төрийн уршигтай шийдвэрээс болж нийгмийн даатгалын санд 4,7 их наяд төгрөгийн бодитой алдагдал үүсээд байна

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/10/NewFolder 1/3.jpg
legacy:Б.Энх-амгалан/enh-amgalan.jpg

Улс төрийн уршигтай шийдвэрээс болж нийгмийн даатгалын санд 4,7 их наяд төгрөгийн бодитой алдагдал үүссэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан онцоллоо. Тодруулбал тэрбээр, "Нийгмийн даатгалын, тэтгэврийн сангийн зардлууд жил ирэх тусам нэмэгдэж байна.

Өнгөрсөн жилүүдийн хэд хэдэн улс төрийн уршигтай шийдвэрээс болж нийгмийн даатгалын санд 4,7 их наяд төгрөгийн бодитой алдагдал үүсээд байна. Үүнийг би өнгөрсөн хугацаанд улстөрчдийн болон улс төрийн сонгууль дөхсөн шийдвэрээс үүдсэн УЛС ТӨРИЙН ӨРТӨГ гэж хэлнэ.

Цаашид Монгол Улс Нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоо шинэчлэхгүй бол хол явж чадахгүй. Тиймээс бидэнд тогтолцооны шинэчлэл зайлшгүй шаардлагатай" гэлээ.