Хоёроос дээш сонгогдсон гишүүд Ерөнхий сайдын бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлогыг унагаж, 78 гишүүн тус бүр 5 тэрбумын төсөв авахаар зүтгэж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 35 сек
410
legacy:Zasag Oyun-Erdene/Oyuk.jpg

Гэрэл зургийг Mpa.mn

Улс төрд ярьсан бүхэн биелэдэггүй нь харамсалтай. Ийм харамсалтай жишээнүүдийн нэгээр мега төслүүдийг шүтсэн бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлого тодорход бэлэн боллоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газраас анх удаа өргөн барьсан төсвийн төслийг УИХ дээр тойргоос сонгогдсон гишүүд завааруулахаар бэлдэж эхэлсэн байна. Орон нутгийн голдуу, хоёроос дээш сонгогдсон гишүүд үүнийг толгойлж тойргийн гишүүн бүрт 5, 5-н тэрбум төгрөг хуваарилахаар эрх гаргаж ирэх аж. Өөрөөр хэлбэл, аймаг бүрд 10 тэрбум төгрөг оногдох бөгөөд үүнийгээ гишүүд нь хувааж аваад 2025 оны төсөвт “хүслийн жагсаалтаа” оруулуулна гэсэн үг.

Үе үеийн Ерөнхий сайд нар улс төрд байгаа он цагтаа өөрийн гэсэн өв үлдээхээр зорьдог. Д.Бямбасүрэн гуай эдийн засгийн хүндийг туулсан. П.Жасрай гуай эдийн засгийг өндийлгөж “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэх алдарт үгээ хэлсэн. М.Энхсайханы нээсэн чөлөөт зах зээл, Н.Энхбаярын их өрийг дарж, мянганы замыг эхлүүлсэн зориг. С.Баярын “Оюу Толгой” гэх аварга төслийг хөдөлгөсөн явдал. Н.Алтанхуягийн аймгуудийг холбосон зам, бүтээн байгуулалтууд. У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг эхүүлсэн зэрэг гээд бүгд л ямар нэгэн том ажил, реформуудыг үлдээсээр иржээ.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн ийм хэрэгцээ шаардлага бий. Шударга ёсны тэмцэл гэх нүдэнд үзэгдэж, биетээр үлдэх зүйлгүй юмны төлөө тэр гурван жил мөшгив. Ахиц дэвшил мэдээж бий. Гэхдээ түүний улс төрд үлдээхээр зүтгэж буй хамгийн том өв бол шинэ гучин жил. Шинэ гучин жилийн гол бодлого нь бүсчилсэн хөгжил билээ.

Гэтэл харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн төсөөлсөн шинэ гучин жил, бүсчилсэн хөгжил нь анхны чуулган дээрээ л хад мөргөж, төсвийн бодлого нь алдагдах бололтой. Яг л хуучин гучин жил шигээ тойрог бүрд шавар амбаар барьж, хэрэгцээгүй тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх дээрээ тулав.

Та бүхэн анзаарсан бол энэ төсвийн үеэр М.Нарантуяа-Нара, ИЗНН хоёрын цуврал драм, Шилэн дансны шил дараалсан дуулиан зэрэг “гадны нөлөөтэй” сенсацууд багагүй гарлаа. Өмнө нь бичиж байсан шиг энэ бол төсвийн асуудалд хэвлэл олон нийтийн анхаарлыг хандуулахгүй байх зорилготой “хөшиг” татах гэдэг улс төрийн акц.

Энэ хооронд хоёроос дээш сонгогдсон голдуу тойргийн гишүүд Засгийн газрын өргөн барьсан төсвийг задалж тойргийн таван тэрбумыг үүсгэхээр бэлтгэж байгаа аж. Үүнийгээ тэд эрүүл мэнд, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын зардлыг хасаж, тойргийн төсвөө шингээхээр төлөвлөж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдынхаа том төслүүдийн мөнгөнөөс хусаж чадахгүй учраас ХҮН намын сайд тэргүүтэй ганц нэг сайдын төсвөөр тахил өргөнө гэсэн үг.

Учир нь хуулиараа УИХ төсөв хэлэлцэхдээ ЗГ-аас өргөн барьсан зарлагыг нэмэхгүйгээр батлах ёстой. Тойргийн 78 гишүүн тус бүрд 5 тэрбум төгрөг гэхээр багадаа 400 орчим тэрбум төгрөгийн орон зай гарах хэрэгцээ шаардлага үүсэх юм.

Энэ бэлтгэл ажил ч нэлээн шургуу хангагдаж байгаа бөгөөд гишүүд эхнээсээ эдгээр салбарын алдаа согогийг “түүгэнд” эхэлсэн. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн пүрэв гарагт Төсвийн байнгын хороо дээр төсөв дагасан хуулиудыг унагаж сануулга өгөв. Асуудлыг нь босгох гэж таван удаа санал хураасан ч дийлэлгүй байнгын хорооны хурлаа хойшлуулсан юм. Энэ бол Засгийн газар, Сангийн сайдад өгч буй гишүүдийн бойкот гэхэд хол зөрөхгүй. Дагах хуулийг нь явуулахгүй байна гэдэг бол хэрвээ хүслийг нь биелүүлэхгүй бол Төсвийн хуулийг нь ч явуулахгүй шүү гэсэн цэвэр шантааж.

Тиймээс Сангийн сайдын хувьд ийм хэмжээний буулт хийж хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр тойргийн гишүүдийг “эрхлүүлэх үү” эсвэл кабинетын тэргүүнийхээ өргөн барьсан анхны бүсчилсэн хөгжлийн төсвийг хамгаалах уу гэдэг ацан шалаанд уначихлаа.

Ер нь жил бүр гишүүд тойрогтоо 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал өгдөг муу жишиг өмнөх парламентуудад тогтсон. Сангийн сайд нар ч ч үүнийг таслан зогсоолгүй өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн байх магадлалтай. Өнгөрсөн жил гэхэд л Н.Алтанхуяг гишүүнээс эхлээд энэ “төсвийн авлигын” талаар олон гишүүд ярьж, илчилж байв.

Хэрвээ үнэхээр төсөвт шаардлагагүй, тансаг хөрөнгө оруулалт, зардал байгаа бол түүнийг хасаж, данхайсан төсвийн зарлагыг бага ч гэсэн бууруулах ёстой. Үгүй бол өөрсдийнхөө эрх ашгийг шингээж тойрог руугаа татаж, бүсчилсэн хөгжлийн бодлогоос зөрсөн тооцоолоогүй тоног төхөөрөмж, цемент зуурч болохгүй.

Эцэст нь хэлэхэд, энэ долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үлдээхээр зорьж буй бүсчилсэн хөгжлийн өв аль хүрч өндөрлөхийг хамтдаа харах л үлдлээ. Засгийн газар дийлэх үү, орон нутгийн чанартай тойргийн луугарууд дийлэх үү.

Г.Лхагвадорж

Хуваалцах:410

СЭТГЭГДЭЛ (41)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Засгийн газараа дэмжих хэрэгтэй дээ

  • З
    Зочин

    Хүрэлсүх ямар рёформ х йсэн гэнэ вэ

  • Z
    Zochin

    Erunhii Saidaa demjine.Said min bitgi buuj ug.zvtgeed bgarai.en (hujagin) bodlogor bvhnig ungah gj bga ter hvn nam,an nam 2g tatan buulgahgvi bol en (dorjhnd metin huvalznud) 4jil bolgon deer muu args hereglrh gd bn.bolioroi zailarai (dorjhnd hujanuda)!!!!

  • E
    Enkhee

    Vnen bol ichij Vhtsgee ta nar !

  • К
    Ккк

    УИХ-н гишүүдийн давхар дээлийг тайлж гэмээнэ... зав замаар явна. Одоо энэ заваан бантангаа явбал Монгол улс хөгжихгүй....

  • I
    irgen

    zahialgaar iim hyyrai yum bichij syyh gej de,barimt todrhoi baih hergtei setguul zui hog zui bolj bn do

  • З
    Зоч

    Eрөнхий сайдыг дэмжицгээe. ...

  • З
    Зочин

    Хэн хэн юм бээээ?????!!!!@нэрсийг нийтэд мэдүүл. Протоколыг нийтэд тавь..туршлагатай хорлогч өвгөдийг мэдэж авъя, тэднийг хойшид энэ мэт асуудлаас холын хол, алсын алсад байлга..Олон сайхан залуус минь бий Тэднээр ердөө ч дутахгүй, хамтарсан хорлогчдын нэрсийг зарла !!!!!!!!!

  • И
    Иргэн

    Золбин улс төрчдийн гарын салаагаар урсгаад хэрэггүй!!! Улс орны мега төслүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй!!! Удам муутай улс төрчид хэзээ ч засрахгүй!!! Тэднийг сонгосон улны иргэд хэзээ ч сайн явахгүй энэ хоёр баталгаатай!!

  • З
    Зочин

    Хувааж хэрэггүй хийх зүйлийг нь хийлгэмээр бна

  • Г
    ганаа

    алаач амисгаануудыг

  • З
    Зочин

    Оюун эрдэнэ чи ноднин нэг гишүүнд 4 тэрбэм өгсөн шүү. Түүний үргэлжлэл шүү.

  • Ш
    Шарав

    Энэ мөнгийг хасах хэрэгтэй Гишүүд энэ мөнгөөр тойрогтоо хэрэгтэй юм хийдэггүй Энэ мөнгөө төсөлдөө зарцуулах нь зөв шүү

  • З
    Зочин

    Угаасаа их хуралд 2с илүү сонгохыг хориглох хэрэгтэйг тэ ерөнхийлөгчөөсөө илүү ямба эдлэх цаг дор гэж....

  • З
    Зочин

    монголоос зайл

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ тэнгэрийн ажил ярьж худал попорч байхаар намд шургалсан хулгайч луйварчид суганы үснүүдээсээ салахгүй бол ямар ч ажил нь урагш явахгүй бус уу

  • З
    Зочин

    Ямар ч үр ашиггүй зардал төсөвөө боль за

  • З
    Зочин

    Данх сайд Нямбалай 2 таг алга Болчихлоо харсан үзсэн хүн бн уу

    • З
      Зочин

      эрээнд очоод харалсан

      • Т
        Том төсөлөө л гэгч

        Чи ямар гээч тэнэг дайсан бэ чи.Олон жижиг хулгайчуудтай болждээ сайд минь.

  • З
    Зочин

    bolovsoruulsan tosov ni hog bna lee. unahaas yahav

  • И
    Иргн

    Хүрэлсүхийн Газрын тос ,цэвэрлэх байгууламж 2 хамгийн их хор учруулсан зардал идсэн ажил болж байна

  • З
    Зочин

    Бүсчилсэн хөгжлийн бодлого чухал олон жижиг төвүүдээ цөөлж орчин үетэйгээ хөл нийлсэн маш сайн төлөвлөлттэй орчин үеийн үлгэр жишээ хот суурин төвийг хүн амын төвлөрөл ихсч бгаа газрууддаа байгуулах нь чухал

  • З
    Зочин

    Данхан толгойт Эдийн засаг мэдэх үү? Тийм л сүрхий байсын бол яамдаа цөөлж өөрийн толгой шиг данхайсан бүтцээ задалж, бүсчилсэн хөгжил ярих гэж байгаа бол улсыг 4-н бүс болгож их дээд сургуулиа тараан байршуулж бүсийн том эмнэлэгүүдийг барьж байгуулж сум бүрт хэрэгтэй хэрэггүй мэдээллийн төв гэх мэт өндөр өртөгтэй барилга барихгүй л байсан. Татвараа бууруулахаар мөнгө багасна гэдэг мулгуу төлгөн коммунист сангийн сайдтай болохоор аргагүй биз. Татвараа багасгаж татвар төлөгчдөө дэмжих бодлогогүй Хөдөө аж ахуйн яам нь улсын бяслагны үйлдвэр барина гэхээр яаж ч бодсон сүйрч унасан соц нийгэм рүү яваад байгаа нь харагдаад байгаа биздээ. Энэ худалч поп хоосон толгой яав ч өөдтэй юм хийхгүй

  • З
    Зочин

    үйлдвэр хэрэгтэй үйлд вэр үйлдвэр үйлдвэр хэрэгтэй байна ажлын байр баялаг бүтээх

  • З
    Зочин

    Үхсэн элэнцгий чинь 10 том төсөл гэж!!! Сүүлийн 8 жил идэж гударч цуслаж ханахгүй нэмээд 126 гэж хүний тоогоо нэмж байгаад өшөө илүү идэж гударч цуслах гэж улайрч бүх сан хөмрөгийг нэг мөсөн дуусгах гэж зүтгэж байгааг ард иргэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү !!!😡😡😡

  • З
    Зочин

    Ямар үхсэний чинь аврага төсөл вэ ? 10 том Эрдэнэттэй дүйхүүц баялгийг нь тусгай авто зам тавьчихаад зүгээр л зөөж байхад юу солиороод байнаа???

  • З
    Зочин

    Ямар үхсэний чинь аврага төсөл вэ ? 10 том Эрдэнэтийн дүйгүй баялгийг нь зүгээр л тусгай авто зам тавьчихаад зөөж байхад юу солиороод байнаа ???

  • З
    Зочин

    Бүр олуулаа болж бгаад монголын баялгийг хувааж идэхээр шийдсэн бололтой эх орон ард иргэдээ бодох хумсын төдийч сэтгэл алга уу энэ шунахай сувдаг сэтгэлтэнгүүдэд

  • З
    Зочин

    Одоо яая гэхэд дээ.улс орныхоо нөхцөл эдийн засаг хүн амаа бодохгүй ардчилал гэж нисээд буух газраа мэдэхгүй мэлхий,царцаа адил .манай оронд төвлөрсөн эдийн засаг амин чухал үүнийг хэрэгжүүлэхгүй бол зүгээр хүний хоол, хоорондоо а.ла. лцаж дуусна

  • Б
    Б,,Даваа

    Мянганы замыг Гончигдоржоор Мянганы зам биш,Мангуужингийн зам гэж доромжлуулсаар Н,,Энхбаяр ЕС-д эхлүүлсэн байх шүү

  • З
    Зочин

    Тойргоос сонгогдсон гишүүд 2-3 мянгахан хүнтэй сум бүхэнд хэрэгтэй хэрэггүй шавар амбаар бариулж үүнээсээ цавчаа хиигээд бүр сурчихсан Ганц үйлдвэр бариулчихсан гишүүн үнэндээ байхгүйдээ Иим нөхцөлд улс оронд хэрэгтэй том бүтээн байгуулалт хиих хамгаас чухал байна шүүдээ

  • Z
    Zochim

    Hulgai hiih gej gishuun bolson tul argagui shuu dee

  • З
    Зочин

    Хэ хэ энэ удаагийн уих зг худлаа худлаа юун улс орон ард түмэн өөрсдөө л бурзайж түнтийж аваад буух биз удахгүй харагдах биз түрүүчээсээ худлаа нь харагдаад эхэлж байх шиг эрчим хүч эрүүл мэндийн гээд

  • З
    Зочин

    Алтанхуягийн үед их өр үүссэн харин Энхбаяр мянгуужингийн зам гэж шоолуулж Мянганы зам эхэлсэн юм. худлаа ярихад учир бдаг юм шүү

  • З
    Зочин

    76 хулгайч нь 126 хулгайч л болчихсон юм биш үү дээ

  • З
    Зочин

    8 жилийн хугацаанд ганц ч төсөл хөдөлгөж чадаагүй Данх чадахгүй байх. МЕГА төслийг МЕГА компани л хөдөлгөнө шдэ.

  • З
    Зочин

    Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганыг ерөөсөө ойлгосонгүй. Ажлаа өгөх гэж буй Засаг дарга нар цуглараад л ....

  • З
    Зочин

    үе үеийн ерөнхий сайд нар монголыг хорлож л ирсэн. одоогийн ерөнхий сайд хамгийн арчаагүй нь бөгөөд хамгийн тэнэг нь. ямарсайндаа л Энхбаяр гэж хэнд ч хэрэггүй авлигын загалмайлсан эцгийн хүү Батшугарыг хойд ээжтэй нь их хуралд оруулж байнашд. ийм л тэнэг ерөнхий сайд шүү дээ . хойд ээж нь жагсаалтын 14-ийн хэрлэн шүү дээ.

  • З
    Зочин

    Хогийн банди

  • И
    И

    Төсвийн мөнгө цавчих л гэж гишүүн болсон юм чинь аргагүй. Нам нь учры нь олно биз. Өөр яахм