ШУУРХАЙ: МАН-ын бүлэг гишүүдийн 5 тэрбум төгрөгийн төсөвтэй холбоотой асуудлаар ЗӨРЧИЛДЖЭЭ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 1 сек
40
legacy:man buleg/buleg heruul.png

Caption


Яг одоо Төрийн ордонд Ардын нам болон АН-ын бүлэг хуралдаж байна. АН-ын бүлгээр эрчим хүчний реформ, үнийг либералчлахтай холбоотой асуудлаар Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл өгч байгаа бол МАН-ын бүлгээр төсөвтэй холбоотой гурван асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээллийг бидэнд өглөө.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө хуралдаж буй МАН-ын бүлэг багагүй хэрүүл, маргаантай болсон сурагтай. Учир нь ирэх оны төсвийг бүсчилсэн байдлаар өргөн барьсныг гишүүд задалж, тойргийн эрх ашгийг шингээх гэх гэсэн явдалтай холбоотойгоор МАН-ынхан дотроо санал зөрөлдсөн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, ирэх оны төсвийг Засгийн газраас өргөн барихдаа түүхэнд байгаагүй өндөр зарлагатайгаар өргөн барьсан. Үүнийгээ эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд мега төслүүдийг хөдөлгөх учраас ийм өндөр зарлагатай төсөв болсон гэж тайлбарласан. Гэвч бүсчилсэн хөгжлийн зорилтоос буцаж, аймаг бүрд 10 тэрбум буюу тойргоос сонгогдсон гишүүдэд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тавиулах орон зай гаргахаар хоёроос дээш сонгогдсон зарим гишүүд саарал ордонд хөдөлж эхлээд буй гэх мэдээлэл байгаа юм.

Ямартаа ч Ардын намынхан нэг талдаа төсвийн бодлогоо хамгаалах, нөгөө талдаа гишүүдийн эрх ашгаа хангах гэсэн ацан шалаанд орж буй бололтой