“Монгол бахархлын өдөр“-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:бөх/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-5.jpg
legacy:бөх/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна.

Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

legacy:бөх/NewFolder/464916457_861703872618670_6863482400616247495_n.jpg