Н.Номтойбаяр: Ураны лиценз нэг компанид олгосон байсныг төр нь өөрөө хулхидаад ОУ-ын шүүх дээр 70 сая ам.долларын нөхөн төлбөрт унаад төлсөн зэрэг ичмээр түүхүүд олон бий

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
110
legacy:nomtoibayar/номт байнгын хороо.png

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо яг одоо Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Хуулийн төслийг дэмжиж байгаа. Манайх чинь ядуу улс шүү дээ. Түүхий нүүрсээ зарахаас хэтрэхгүй, дэлхийн геополитик, эдийн засгийн интеграцад ч орж чаддаггүй. Ураны төсөл хөдөлснөөр орох суурь тавигдах байх. Сүүлийн 20-иод жил яригдаж байгаа асуудал. Урьд нь Ураны лиценз нэг компанид олгосон төр нь өөрөө хулхидаад ОУ-ын шүүх дээр 70 сая ам.долларын нөхөн төлбөрт ороод түүнийгээ төлж байсан. Эргээд Урантай холбоотой үүх түүхийг сөхөхөөр ичмээр олон зүйлүүд бий. Гэхдээ мэдэхгүй зүйлүүд бас байна. Адаглаад цөмийн энерги, технологи, олборлолтын горимуудыг мэддэг УИХ-ын гишүүд лав байхгүй байх. Ер нь Монголд боловсон хүчин бодлогоор хэр бэлтгэгдсэн байгаа юм. Цөөхөн хэдэн эрдэмтэн, судлаачид байдаг. Хэрэв чухал салбар гэж харж байгаа бол цаашид боловсон хүчний бодлогоо эргэж харах л ёстой" гэв.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мөнх

    Монголчууд бүх юм аа зөөж байна ухаж сэндийдэж сум болгон уурхайтай зөөсөөр байхад бид юу вэ нэг муу цаасан мөнгө энэ юун хэрэгтэй юм бидний үр хойч энд яаж амьдрах вэ?Одоо цагийн та нар бүгд урвагчид газар эхээ ухагчид та нар тийм л уран ухахгаад байгаа юм дэлхийн өндөр хөгжилтэй улс уран ухадгүй та нөөцгүй гэж бодож байна уу үгүй тэд нөөцтэй гэхдээ хор хөнөөл мэддэг учир буурай ороноос цаасаар уран авдаг юм монголчууд өлөн цадашгүй хулчгар бид яагаад хулгай ждү гэх гэмт хэрэг гардаг хэн ч хариуцлага хүлээдгүй юм бэ монгол хүн бүр 30сая өртэй хүн болгон Монголоо тоногсод та их өвөг шүүх дуртай гэхдээ тэд газар нутаг ухалгүй бүрэн бүтнээр үлдээсэн юм одоо бидний байж байдал гэрэл гэгээ бага багаар унтарж сүйрхэд ойрхон болжээ 3 үеийн бидний хүүхдүүд шалбааг ус уух болно бид бэлэн идэх дуртай бидэнд мөнгө тараан гэх юм яагаад үйлдвэр барина хэлдэггүй юм бол

  • И
    Иргэн

    Авлига авах боломжийг бүхий л аргаар хайгч нь төрийн алба , УИХ хоёроо гэж...

  • З
    Зочин

    Ёстой нэг өршөөгөө авч байна даа энэ номтой хүү. Эр өсөж эсгий сунана гэгчээр. Эр хурга болжээ. Яахав ийм хэдэн гэр бүл монголын монгол улсын монголчуудын хуваагаад авсан уёраас ядуу амьдрах нь зөв ярьж байна. Манай нөгөө Хэдэн дуракууд хуульчидаа сонгохоо мэддэггүй,хэдэн цаас өгөхөөр нь сонгочихдог улс хойно дараачийн 4 жил гуйлгачид шиг амьдраад 30 гаруй жил болж байгаа.

  • З
    Зочин

    Ёстой нэг өршөөгөө авч байна даа энэ номтой хүү. Эр өсөж эсгий сунана гэгчээр. Эр хурга болжээ. Яахав ийм хэдэн гэр бүл монголын монгол улсын монголчуудын хуваагаад авсан уёраас ядуу амьдрах нь зөв ярьж байна. Манай нөгөө Хэрлэн дуракууд хуульчидаа монгохоо мэддэггүй,хэдэн цаас агөхөөр сонгочихдог улс хойно дараачийн 4 жил гуйлгачид шиг амьдраад 40 гаруй жил болж байгаа.

  • З
    Зочин

    Энэ хүний хэлж чрьж байгааг сонсож шалгадаг газар байна уу? Олон нийтэд ил тод хэлээч, хэвлэл мэдээлэл нь хаана явна. Үнэ бол Оюун-Эрдэнэд итгэж байсан минь харамсалтай

  • З
    Зочин

    Уул нь баян улс ард иргэд нь хангалуун амьдрах бүрэн боломжтой байлаа. Даанч энэ мэт нам дагасан өлөн хулгайч луйварчдаас болж ард иргэд нь элгээрээ хэвтэж цөөхөн хулгайчууд тасартлаа баяжиж

  • З
    ЗОЧИН

    УРАНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ЮУ ХИЙХЭЭ МЭДДЭГГҮЙ МЭДРЭЛҮҮДИЙН ХИЙХ АЖИЛ БИШ ГЭЭД ХЭЛЭЭДЭХЭЭЧ!!!

  • З
    Зочин

    Худал шаа. Чамд үүнийг хүний адгийн шаар тэр содном чинь хэлэвүү. Тэр түүх чинь наад содномыг чинь засаглаэ байхад болсон явдал

  • Г
    гайхширагч

    БООВОО УДИРДАХ УРАНЫГ УДИРДАХ ХОЕР ӨӨР Л ДӨӨ. ГЭХДЭЭ ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙНА. УДИРДЛАГАА АЛДЛАА.

  • И
    иргэн

    БОЛОВСОН ХҮЧИН ХААНА Ч АЛГА. ЭРХ БИШ УРАНЫ МЭРГЭЖИЛТЭН ХУЛХИ БАЙЖ БОЛОХГҮЙ УЧИР НОМООР НЬ НЭН ДАРУЙ БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ БИЗ.

  • З
    Зочин

    Нэг муу хүчингдэгч боовоо захирч чадахгүй хэвтэж улс орныг удирдана гэнэ шүү.