П.Сайнзориг: Гадаад, дотоодын ГАР ХӨЛ болсон хүмүүс “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ“-г зогсоох оролдлого хийдэг

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:sainzorig gishuun/сайнзориг.jpg

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Хөрөнгө оруулалтын гэрээг хийхтэй холбоотойгоор иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол гадаад, дотоодын ГАР ХӨЛ болсон хүмүүс "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ"-г зогсоох оролдлого хийдэг.

Менежментийн 34 хувьд нь оролцвол Монгол талаас захирал томилогдоно гэх байдлаар ажилтай байхын тулд төслийг саатуулдаг хэсэг бүлэг хүмүүс бий шүү" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

tenx-hd