О.Номинчимэг: Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаа, удирдлагуудын цалин хөлсийг ил тод болгох заалтыг хуулиас хасаад хаячхаж

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:nominchimeg gishuun/nomio.png

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.10.31-ний өдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Төсөв дагасан хуулиар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Гол зорилго нь төрийн өмчийн компаниудын ил тод байдлыг хангах замаар засаглалыг сайжруулах, авлигыг бууруулах явдал. Гэтэл хуулийн төсөлд дээрх хоёр чухал агуулгыг оруулсан заалтыг Чуулганы хуралдаанд гишүүдэд тарааж өгсөн хуулийн төслөөс ажлын хэсэг хасаад хаячихсан хэлэлцүүлэх гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах, тендер зарлах, зардлын дүнгийн мэдээлл олон нийтэд ил тод байх заалт алга. Дээр нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын бүрэлдэхүүн, цалин хөлсний мэдээллийг ил болгох шаардлагагүй гээд хасчихсан байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төрийн өмч хөрөнгийн үйл ажиллагааны процесс бүгд ил тод шилэн байх ёстой! Мөн дээр нь төрд ажиллаж байгаа механизм нь бүрэн бүрэлдэхүүнээрээ авдаг цалин хөлс нь бас шилэн ил тод байх ёстой! Хэрэв нууцалвал цаанаа бас л цалин мөнгөний асар том бүлэг хүмүүсийн хуйвалдаан явахыг үгүйсгэх аргагүй юм! Мөн худалдан авах гэрээ, тендэр зэрэг үйл ажиллагааны санхүүгийн баримт бичгүүд нь бүгд мониторингод хамрагдсан бөгөөд шилэн байх нь хууль дүрэм, ёс зүй, хариуцлагад нийцнэ!

  • З
    Зочин

    Ийм л хогын юм хийнэ дээ новшнууд