ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/chuulgan 5.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.10.31-ний өдрийн үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй.

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн саналыг чуулганы хуралдааны эхэнд сонсож, Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг үндэслэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.