Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төвийг байгуулах 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгууллаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:Enh-Amgalan said/4678.jpg

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээгээд таван жил болж, 42 мянган хүүхдэд нийгмийн хамгаалал, сэтгэлзүйн засал, протез, туслах хэрэгсэл үйлдвэрлэл, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлжээ.

2025 оны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүийн асаргаа, сувилгаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх ДЭМЖИХ ТӨВ-ийг байгуулахаар 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулаад байна.

Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын ТЭТГЭМЖИЙГ 36 ХУВИАР нэмэгдүүлж, 500 мянган төгрөг хүртэлх живхний зардлыг ТӨРӨӨС хариуцдаг болж байгаа.

Дэмжих төвүүдээ төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагааг нь явуулна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн бна сайдад амжилт хүсье. Очсон газар бүртээ сайн сайхан нийтийн төлөө нийгэмийн төлөө ирээдуйн төлөө зөв юм санаачилж хийж явдагт баярлаж бна . Сансан сэдсэн хуульчилсан ажил болгноо дуусгаж байграй сайд төрийн сайн зүтгэлтэн болсон бна шүү

  • З
    Зочин

    Мундаг сайд шүү. Баярлалаа.

  • И
    иргэн

    энх-амгалан сайд аль салбарт байсан асуудлыг дандаа зөвөөр харж шийдвэрлэхийг хичээдэг. Жинхэнэ сэхээтэн хүн. Сэхээтэн гэдэг бол зөвхөн боловсролтой байхаас гадна хүнлэг байхыг хэлнэ.