Ч.Лодойсамбуу: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. “Илт худал мэдээлэл тараах“ гэдэг заалтыг авч хаях ёстой

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:lodoisambuu gishuun/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-1.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж, иргэний хувиар, сэтгүүлчийн хувиар Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр, "Би Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хуулиас "Илт худал мэдээлэл тараах" гэдэг заалтыг авч хаях ёстой. Энэ бол зөвхөн хэвлэл мэдээлэл биш олон нийт үзэл бодлоо илэрхийлэхийг шууд хааж, зөрчсөн Үндсэн хуулийн зөрчилтэй заалт" гэлээ.