“Арьсаа хамгаалж” буй Б.Чойжилсүрэнд эрчим хүчний реформ хийх хүсэл алга

Улс төр
Myagmarsuren
Унших: 3 мин 40 сек
490
legacy:choijilsuren said/a95509f4-2639-4342-9ec3-ab739faf7aa4.jpg

Эрчим хүчний салбарын шинэчлэлийг сайдаас нь эхлэх хэрэгтэй

Ирэх оны төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд ойрын өдрүүдэд хамгийн эгзэгтэй хийгээд эмзэг яригдах сэдэв хамтарсан ЗГ-ын "зориг" гарган хийх эрчим хүчний реформ байхаар байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гэнэтхэн цахилгааны үнийг 29.6 хувиар, дулааны үнийг 85 хувиар нэмнэ гэсэн бор шувуу сошиалаар сэвэгдэж, “түргэн” авсан сайд нар, лобби бүлгийн гишүүд сандралдаж маргааш нь хэвлэлийн хурал зарласныг санаж байгаа байх. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын ирэх дөрвөн жилд эхлүүлэхээр зарласан 14 мега төслөөс магадгүй хамгийн “чанга” нь эрчим хүчний салбарын шинэчлэл.

Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө малгайд нь тусгачихсан учраас тэд эхлүүлэхээс өөр замгүй. Гол нь зөв хөдлөх гарц хамгийн том толгойны өвчин нь болох нь.

Уг нь ЗГ-аас эрчим хүчний реформыг салбарын засаглалыг сайжруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашлаад либералчлах зэрэг цогц ажлыг хийхээр судалж, төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Гэтэл нийгэмд шууд утгаараа хамгийн эмзэг тусах үнэ тарифын шинэчлэлийн асуудал сугарч гараад, сэвэгдчихсэн. Хоржоонтой нь эндээс хамгийн түрүүнд арьсаа хамгаалж, гарч ирж ярьсан нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрөө. Тэрбээр кабинетынхаа бодлогын том ажлуудын нэгийг, бүр өөрийнх нь хариуцаж буй салбарын шинэчлэлийг магтан, матсан “гол дүр” юм.

Тодруулбал, үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудал нийгэмд шүүмжлэл дагуулаад эхэлмэгц “Үнэ нэмэгдэх нь тодорхой. Үнийг дагаад инфляц 2-4 хувиар өсөх нь ч ойлгомжтой. Нуух хэрэг байхгүй. Бидний хувь тавилан л энэ. Гишүүд зоригтой дуугарч чадахгүй байна. Би л үнэнийг хэллээ” гэж мэдэгдэв. Угтаа тэр ЗГ-ынхаа бодлогын гадна дуугарч, сэхээнд байгаа салбарынхаа эсрэг ярьж, иргэдийн санаа бодлыг тогтворгүй болгож хувь улстөрчийнхөө арьсыг хамгаалсан хэрэг. Яагаад гэвэл эрчим хүчний реформ гээд үнэ нэмэх энэ үйл явц буруугаар эргэвэл гүйцэтгэх засаглалын "толгойг залгиж" мэдэх аюултай. Тиймээс л сайд нь араа харж, анхааруулсан хүний дүрд тоглож буй юм.

Бодит байдал дээр 1990 оноос хойш эрчим хүчний салбарт эдийн засгийн өсөлттэй уялдуулан хийсэн нэгдсэн төлөвлөгөө, зураглал байхгүй гэдгийг судлаачид хэлдэг. Засаглал нь ч улс төрийн халаасанд ороод ялзарчихсан.

Салбарын алдагдал 2019 онд 59 тэрбум төгрөг байсан бол энэ онд алдагдал 3.5 дахин нэмэгдсэн буюу 204 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцооллыг гаргажээ. Урт хугацаандаа 1.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж буй аж.

ЗГ-ын "зориг" гарган хийх хамгийн том мега төсөл ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ

Хоёрдугаарт, хэдийгээр энэ жил Дорнодын цахилгаан, дулааны станцыг 50 МВт-аар нэмж, Бөөрөлжүүтийн 150 МВт-ын дулааны цахилгаан станцыг ашиглалтад авч суурилагдсан хүчин чадлыг 200 МВт-аар нэмэгдүүлсэн гэх боловч хэрэглээний өсөлтийг давж чадахгүй. Зөвхөн энэ өвлийн оргил ачааллыг давахад 70-80 МВт-ын чадлын дутагдалд орж, хязгаарлалт хийхээр байгааг салбар яамнаас мэдэгдэж байгаа. Эрчим хүчний салбарт зовлон их бий. Цахилгаан дамжуулах шугам сүлжээ хэт элэгдэлд орчихсон учраас оргил ачааллын үед цахилгааны гэмтэл станциудад гарч, гал алдахаас наагуур явж ирсэн. Энэ асуудал жил ирэх тусам л хурцдаж байгааг учир мэдэх хүмүүс сануулж, шаардаж буй.

Гэтэл Эрчим хүчний сайд нь “аргална даа” “бидний хувь тавилан л энэ” гэх зэргээр хошигнол хийж, эс үйлдэхүйгээрээ энэ салбарыг аврах сонирхол ч үгүй байна. Бид салбарын шинэчлэлийг сайдаас нь эхлэх ёстой гэдгийг тэр өөрөө илэрхий харуулж буй нь энэ юм.

Харин үнэ тарифын тухайд, судлаачид эхлээд засаглалыг нь сайжруулсны дараа үнэ тарифыг нийгмийн сегмент болгоноор дэс дараатай эрэмбэлж шинэчлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж буй.

Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг дөрвөн хүчин зүйлээс хамааран тохируулах аж. Тодруулбал, Монгол Улсын хэрэглээний үнийн өөрчлөлт буюу инфляц, гадаад валютын ханшийн өөрчлөлт, импортоор худалдан авч буй цахилгааны үнийн өөрчлөлт, шинэ эх үүсвэрийн нөлөөлөл зэргийг багтаажээ.

Судалгаанаас харвал, айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт бөгөөд энэ нь одоогийн үнэ тарифаар тооцоход 36220 төгрөг байгаа нь тогтмол хэрэглэдэг интернэт, бусад хэрэглээний төлбөртэй харьцуулахад хамгийн бага өртөг юм. Мөн халаалтын буюу хүйтний улиралд цахилгаан дулааны төлбөр өрхийн орлогын зөвхөн 3.1 хувь, дулааны улиралд ердөө 2.2 хувийг эзэлж байгаа нь олон улстай харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлт хэмээн салбарын танилцуулгад дурдсан байна.

Ерөөс эрчим хүчний суурь асуудлаа шийдэж, шинэчлэлийг хийгээгүй цагт бусад салбарын хөгжлийг урагшлуулах талаар ярихад ч хүнд. Ерөнхий сайдын шинэ сэргэлт, Х.Нямбаатарын метро, дүүжин дээвэр, дагуул хот, цаашлаад “20 минутын хот” төсөл ч цаасан дээрээ үлдэж, олон мега төслүүд ТЭЗҮ-ээс цааш хэтрэхгүй явсаар татвар төлөгчдийн мөнгө салхинд хийснэ гэсэн үг.

Б.Мягмарсүрэн

Хуваалцах:490

СЭТГЭГДЭЛ (49)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ нөхрийг хөө

  • З
    Зочин

    Зайлаа Мягмар золбин хужаагийн ялгадасаа ална шvv

    • З
      Зочин

      Хэхэ золбин хужаагийн ялгадас монголынхоос өөр байхнээ

  • З
    Зочин

    Хэдий болтол чадваргүй сэтгэлгүй юмнуудыг гол суудал дээр залах юм бэ. Оюунэрдэнэ сайдаа?!!!!

  • З
    Зочин

    Энэ муу хүний шаар Монголын төрөөсөө далдарч зайлбал Барав

  • Н
    Нараниуяа

    Энэ салбарт сэтгэлээрээ нөөц бололцоогоо ашиглан хандлагаа өөрчилсөн бол ингэж унахгүй Сайдаа та сайн дураараа онцор

  • И
    Иргэн

    Төсвийн мөнгийг идэж уудаг гол цоорхрй нүх нь эрчим хүч болоод удаж байна. Эрчим хүч хамаг тоног төхөөрамжөө төсвийн мөнгөөр засуулчаад цаагуураа тендер нэрээр идэж ууж хулгай хийдэг сонгуульд ашиглдаг мафийн гарт удирдлагууд нь орсныг эхлээд цэвэрлэхгүйгээр үнэ яаж ч нэмээд сайжрахгүй болтлоо ялзарсан байна.

  • З
    Зочин

    Хамгийн хямд эрчим хүч бол газ(хий) байдаг хийн хоолой монголоор дамжиж байж монгол хөгжинө. Айл болгон албан газар хий ашиглаж байж хөгжих жамтай. Халаалт, бүх хэрэглээгээрээ хангасан орон ирээдүйд хөгжих жамтай манай монголчууд жаахан юм уншиж байж сошиоллаар сэвж сурах хэрэгтэй байна. Толгой хоосон улсууд хөндий модтой адил !

  • Z
    Zochin

    Ene muu ugur durvudiig songoj bdag songogchid ni ch taarchdee, garahaasaa umnu yu yu gj hutssan bol!!!

  • И
    И

    Муу амтай юм

  • З
    Зочин

    өөрчлөлт өлөн хүнийг зайлуулахаас эхлэнэ

  • З
    Зочин

    Чойж сайхан сэтгэлтэй

  • Z
    Zochn

    Ene ugur gait tolgoig tegeed boliuulahgvi ingeed Davraagaad l baih hereg vv MAN...?!

  • З
    Зочин

    Салбарын сайд нэртэй хазгай хэлтэй энэ муу СААДаасаа салж байж л эрчим хүчний салбар өөд нар үзэх байх даа. Энэ муу саад увсынхнаар эрчим хүчний салбарын удирдлагыг дүүргэсэн юм байна лээ ш дээ. Тэгээд ч мэдлэг боловсрол гэж авах юмгүй, намаа мөнгөөр угжиж, албан тушаалд хүрдэг муу зантай хулгайч даа.

  • З
    Зочин

    о д ч нар янз бүрийн юм сэдэж мөнгө босгох гэж шуналтвал шууд байсан байрандаа буцна гэдгээ мэдэж байгаа болов уу?

  • З
    Зочин

    Галч энэ хоёр амжих уу кккк

  • Б
    Баянмөнх

    Монгол улсын хөдөлгүүр болсон ийм чухал салбар ингэж хүнд байдалд орох гэж. Харамсалтай..Монгол хүн бүр элдэв улс төржилт гаргалгүй ухаалаг байж тогоо аль болохоор хэмнээд үзвэл өчүүхэн ч гэсэн нэмэр болох болов уу Ашигийг цөм хиидэг компаниудын хэрэглээний үнийг нэмэх хэрэгтэй .Аль болохоор ард түмнээ бодсон зөв шийдвэр гаргах биз ээ .Эсвэл Монгол орон даяар 1 удаагийн сэтгэлийн хандив цуглаавал нэмэр болох болов уу Монголчууд эвтэй үедээ хүчтэй шүү дээ..Мөн дараагийн хувилбар хэт их орлоготой нийгмийн дээд давхаргынхан 1удаа өглөгийн гараа ёндоотойхон сунгаад үзвэл....Аливаа зүйлд сэтгэл гаргавал болдог доо...Одоо хэн нэгниигээ буруутгаад яахав ..Уужуу тайван ухаалаг шийдвэр гаргах буй за. Жирийн малчин хүний бодол шүү..

  • З
    Зочин

    Реформ гэж юуг хэлээд байна?. Үнийн асуудал уу, цөмийн эрчим хүч үү? Хэрвээ цөмийн реакторт санаархаж байгаа бол цөмийн аюулын эрсдэл, энэ үеийн зардал, зохион байгуулалтын арга хэмжээ, ураны задрал тархалтын тандалт, газар нутаг, хүн амын хэдэн хувь нь нэрвэгдэхэв, тэгэхэд авах шуурхай арга хэмжээнүүдийг дээд түвшинд боловсруулж төсвийг нь суулгаж өгөх хэрэгтэй шүү.

  • З
    Зочин

    Зэвүүн бна

  • Ж
    Жак

    Энэ төмөртөөмөө чинь бас их тэнэг шаар юм аа.нам нам гэсэн хог бна даа!!!

  • З
    Зочин

    Цахилгаан дулааны үнийг өрхийн хэрэглээгээр бодож 20к, 30 к гаар нэмэгдэх мэтээр тархи угаахаа боль цахилгаан дулааныг бүгд хэрэглэж байгаа үнэ нэмэгдвэл Аж ахуй нэгжүүд бүгд үнээ нэмнэ энэ үнийн өсөлтийг одоо төрөл бүрийн зээлтэй бга иргэд чинь дийлэхгүй төгрөг ч сулрах аюултай. Мөн цахилгаан дулааны реформ гэдгээр Цахилгаан дулааныг хувьд шилжүүлэх хувьчлах санаархал яваад байгаа үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Цахилгаан эрчим хүч дулаан бол улсын хувьд хамгийн чухал хэрхэвч хувьд шилжүүлж болохгүй.

    • З
      Зочин

      Үнээн.

  • З
    Зочин

    Огцрох болсоон ах гуай хааны алба халаатай эзний алба ээлжтэй

  • З
    Зочин

    Наад балиар шуналын дэвийг огцруулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Болж бна угнь нарны хавтанг тэн шиг бага зардлаар бүтээдэг бол оруулж ирээд боломжийн үнээр худалдаалдаг бол энэ асуудлыг хялбархаан шийдэж бх юм бгааншдээ Америк энэ асуудалд туслахад бэлэн байна гсн гээд бсан бишүү

  • З
    Зочин

    Б.Чойжилсүрэн гэгч энэ шуналтай нөхрийг ажлаас нь огцруулъя.

  • E
    Ervhim huchiig Choijoogiin turulsadangaas tseverle

    Choijoo turul Sadan sumonkhnaaaraa Yamaa duurgesen.tseverleeh

  • Z
    Zochin

    Ogtsruulaachee

  • Х
    Хүн

    Эрчим хүчний реформ гэж яг юуг хэлж ярьж ойлгоод байгаа юм үнэ нэмнэ гэдэг ойлголтоос өөр ойлголт сайдад нь ч тэр эрчим хүчний станцууд ч инженер техникийн ажилчид ч тэр алгаа яана даа

  • Э
    Эрднээ

    Голомтын Баясгаланд бялдуучилж, хожим авилагаа авахаар, гэхдээ яг өөрөөс нь биш ядарсан ард түмнээсээ авахаар тохиролцсон болоод л бусдыг түлхэж өөрөө чимээ багатайхан сууж байгаа хүндээ. Опун- Эрлэнээ чи ямар барьцаанд орчихсон хүн бэ????

  • З
    Зочин

    Үнэ нэмээд Чойжилсүрэн л баяжилтаа зузаатгана даа өөр ямарч үр дү гарахгүй.

  • Ү
    үнэн ялна

    Чойжилсүрэнд Монголын ард иргэд ядуу байна уу, хоосон хононо уу. Гуйлгачин болно уу Огт тоохгүй Энэ хүн, эдний гэр бүл хоосон хонох зовлонг огт мэдэхгүй Хүмүүс. Шийтгэл заавал ирдэг юм. Одоохондоо галзуурч л бай Үр удам Ач Зээ гээд зовлон үүрэх цаг ирнээ. Уул нь ТӨРӨӨС ХУЛГАЙ хийсэн хулгайчуудаа бариад Мөнгөөр нь энэ бүх алдагдлаа төлчих ёстой л юм. Монгол ард иргэдээ бодмоор л юм. Монголд ажил хийгээд хэдэн төгрөг авдаг билээ. Гадаад орны хүмүүс ямар цалин хангамж авдаг билээ..

  • З
    Зочин

    Chi odoo bolioche .!!!Ard tumni amidralaar ta heden hulgaichid toglohgui shuu.!!Eserguutsej jagsatsgaaya.!!😡

  • З
    Зочин

    Одоо бүүр утгаа алджээ 124 УИХ гишүүн хэнд хэрэгтэй юм бэ

  • З
    Зочин

    Яагаад л сонгоод байдаг юм болоо

  • Ж
    Жамуух

    Энэ Чойжилсүрэн бол ТӨР ХУВИЙН ХЭВШИЛД ДЭНДҮҮ БАЯЖСАН,ДЭЭР НЬ ГОВИЙН САЙХАН АМЬТАН ХАМГААЛАГЧИЙГ АЛУУЛСАН АЮУЛТ ДАЙСАН ! ТӨРИЙН ӨМЧИЙН ХУЛГАЙЛАГЧ НАРТАЙ ХУЙВАЛДСАН ХУЛГАЙЧ ! ЭХ ОРНИЙ ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГ ЭНҮҮГЭЭР УДИРДУУЛМААРГҮЙ БАЙНА !?!?!?

  • З
    Зочин

    5 дугаар эх үүсвэрээ барьж эхлээч эрчим хүчгүй энэ улс орон хөнжих боломжгүй. Наад сайд чинь муу ёрлох юм даа. Амсар муутай саванд юм бүү хий, Ам муутай хүнд ажил бүү хариуцуул.

  • З
    Зочин

    Луйварчид, шуналтнуудын идсэн уусан мөнгийг ард түмэн төлөх ёсгүй.

  • З
    Зочин

    Uvsiin aluurchin

  • З
    Зочин

    Энэ мэтийн өлөн хулгайчид эх орон ард иргэд гэсэн ойлголт бол байхгүй. Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй бус уу

  • З
    Зочин

    Сайд нь өөрийнхөө Дулааны цахилгаан станцыг бариулж байна. Бас ТТ цахилгаан станцыг Компучи компанийн нэрэн дор зүтгүүлээд авах гэж их оролдлоо. Энэ муухай шулага гацаа Чойжилсүрэнг огцруулахаас эрчим хүчний РЕФОРМ эхэлнэ

  • О
    О

    Ш Ийлэг. Тогны алдагдалыг иргэд үүрэх учир үгүй

  • З
    Зочин

    Өрхийн орлогын 2, 3 хувь биш шүү хөөе. Орлогоо цавчаачдынхаар тооцоод зардлаа улныхаар битгий харьцуулаад бай. Гүүгл дээрээ байгаа 5000$ бол борчуудын амьдралаас тасарсан дүн. Ихэнх тохиолдолд цахилгаан дулааны зардал өрхийн орлогын 10-30 хувийг эзлэж байгаа.

  • З
    Зочин

    Хийх хүсэл, чадвар байхгүй зүгээр байшингаа бариад дугуй мотоциклоо зараад л суувал барав

  • З
    Зочин

    Зүгээр л лангуу ажиллууж дураараа үнээ нэмдэг сэтгэлгээтэй дамын наймаачин юм бишүү юун төрийн түшээ сайд

  • З
    Зочин

    Хурдын барьсан бүх барилгын цахилгааны төлбөрийг шалгаж олон нийтэд иэдээлэх. Мөнч их мөнгө идсэн бэтэг идээ бээр хагарч бузар булай илэрнэ. Цахилгаан дулааны үнэ нэмчихээр баригдаж байгаа барилгых нь үардал өснө. Хуучин бол хулгайлаад болоод байёан одоо тэгж чадахгүй болсон

  • M
    Megawatt Icon "Z"

    Crush him until...

  • M
    Megawatt Icon "Z"

    Ene reformiig , shaardagdah Tomoos Tom Sanhuujiltiig hoorondoo Chimeeguihen Magtaj neg uzej, Mataj neg uzen bulaatsaldaj b. Goe Heleltsuuleguud ni HALHAVCH tudii heregsel.

  • З
    Зочин

    Энэ бол реформын зөв цэг. Шулага Чойжилсүрэн хэзээ ч эрсдэлтэй алхам хийж эх үүсвэр барих ажлын шинэчлэл хийх талаар хөдлөх өгөр толгой биш. Тэрэнд сайдын суудал хувийн бизнесээ явуулахад л хэрэг болж байгаа. ТЭЦ-3ыг Оросууд руу мэдсээр байж барьж гүйсээр байгаад хавханд хийж авсан. ТЭЦ-2 ын ТЭЗҮ бэлэн байна. Хийх хүн аргаа олно..газар нь ч бэлэн байгаа. Болбол Данхановыг болохгүй бол энэ баядыг зайлуулж байж наад реформ чинь хийгдэж магадгүй. Тун ч бүтэхгүй олигархууд сайдын суудал зайдагнаж бнда