АТГ-аас Эрүүгийн хэрэгт холбогдуулан 6 объектод нэгжлэг хийжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 858 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Эрүүгийн хэрэгт 6 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.