Хиймэл дагуулын асуудлыг хойшлуулах хүсэлт Засгийн газарт гаргаагүй гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:uchral gishuun/2024 shine/new.png

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хиймэл дагуулын асуудлыг хойшлуулах хүсэлт Засгийн газарт гаргажээ" гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тодруулахад "Хиймэл дагуулын асуудлыг хойшлуулах ямар нэг хүсэлт Засгийн газарт гаргаагүй. Энэ бол ташаа мэдээлэл" гэх тайлбарыг өглөө.

Сануулахад, "Үндэсний хиймэл дагуулын төсөл"-ийг УИХ-д танилцуулснаар хэлэлцэж эхэлсэн байдаг. Төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд 2027 оны II улиралд хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгаа юм.

tenx-hd