П.Мөнхтулга: Кино үзэх 18 тэрбумыг ард түмэн дэмжихгүй байна. Дарханы арьс, ширний үйлдвэрт энэ төсвөө тавиач ээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
150
legacy:munkhtulga gishuun/tulga.png

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Мөнхтулга "Кино үзэх 18 тэрбумыг ард түмэн дэмжихгүй байна. Бид арьс, ширийг жалганд хаядаг хэвээрээ л байна. Дарханы арьс, ширний үйлдвэрт энэ төсвөө тавиач ээ" гэх саналыг дэвшүүлж, асуулт асуулаа.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг явж байгаа учраас би тэрийг хэлж мэдэхгүй. УИХ-аас хариулчих" гэв.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Дэгээрээ энэ саналыг өөрчлөх боломжгүй. Одоо зөвхөн найруулгын шинж чанартай хэлэлцүүлэг л явагдана" гэж тайлбарлалаа. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Байнгын хорооноос хасъя гээд байхад гишүүд анхааралгүй хандсан. Энэ бараг өнгөрсөн байх" гэлээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Номин сайд нь бн

    Чадахгүй арьс ширний үйлдвэрт мөнгө өгөхгүй олон хүн ажилтай болно, бид яаж цөм автал мөнгөтэй болх вэ, номиндоо өгч дараа нь хуваана. Ард түмэнд ажил өгөхгүй халамж маягийн чимх юм шидээд л

  • З
    Зочин

    Арьс ширний үйлдвэр монгол улсад минь нэн хэрэгтэй шүү 18 тэр бумаа үйлдвэрлэлд зориулаач

  • З
    зочин

    Энэ 3 малыг яанаа.яаж ийм сэтгэхүй толгойд нь ордог бна.18.3 тэр бумаар ядаж спорт цогцолбор барьдаг бгаа даа.муу малууд.

  • Э
    Эх оронч монгол

    Тэр 18,3 тэрбумаа болиоч ээ!!!! Ямар их наргиан цэнгээнд дуртай дух вэ? Нефтийн үйлдвэртээ нэмэрлээч ээ!!!!

  • З
    Зочин

    Дарханы арьс ширний үйлдвэр бүтэхгүй ээ,Түүхий эдээ татаж авахаас авахуулаад хэт өндөр өртөгтэй бүтээгдэхүүн гарна Өөрөө нүсэр бүтэцтэй дэмий мөнгө үрсэн ажил.

  • З
    Зочин

    Мал аж ахуйн түүхий эд боловсруулдаг үйлдвэрүүд их хэмжээний ус хэрэглэдэг, хортой, аюултай, түлдэг химийн бодис ашигладаг. Ер нь мал аж ахуй болон мал, амьтантай холбоотой үйлдвэрүүд маш их үргүй зардалтай, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, ашиггүй, хүнд хөдөлмөр шаардсан, аллага гэх мэт хүнэлэг бус ажиллагаа явагддаг гэх мэт олон сул талтай. Оронд нь жимс ногооны аж ахуй, газар тариаланг дэмжсэн нь хамаагүй илүү ашигтай.

  • З
    Зочин

    Сүүлчийн удаа гэхээр юуч хийхээс буцдаггүй болдог .энэ Даваасүрэнг сайн хараарай

  • З
    Зочин

    ОДОО ЗААЗАНД ЯВУУЛАХ БОЛСОН ДАВААСҮРЭН ЖАВХЛАН ГЭЭД СҮГНҮҮД БАЙНА ДАА. НАС ТОГТОХ ТУСАМ НАМБА СУУМААР, УЛАМ Л НҮД НЬ УЛААНААРАА ЭРГЭЭД БАЙХ ЮМ

  • З
    Зочин

    Новш гэж Гачууртын чин батад өлөн оюунэрдэнэ бөлдөгдүүлсэн юм байгаа биз. Ард иргэдэд хамаагүй шүү

  • З
    Зочин

    УИХ-дтөсвийн талаар мэдлэгтэй хүмүүс байгаа юм уу.Наад төсөв чинь бүх аймаг суманд хуваарилагдаад ирэхээрээ хаанаа ч хүрдэггүй шүү дээ.Тэгээд та нар хүүхдийн хоолны төсөв бага байна,эрүүл мэндийн байгууллага тийм бна ийм бна гээд муулдаг биедээ.Бас болоогүй одоо нярай хүүхдээ сахиж байгаа эхчүүд эмнэлгийн хоол идэх юм гэнээ кк.хүүхдээ сахиж бгаа хүн гэр орноосоо хоолоо зөөлгөх ёстой шүүдээ.Цаад анхан шатны газрууд нь төсөвлөөд ирдэг юм шүүдээ.Тэрнээс биш Жавхлан сайд төлөвлөдөггүй юм

  • З
    Зочин

    Дарханы арьс ширний үйлдьэрийн парк гэдэг чин Ман Ан нийлсэн хулгайчуудын цавчааны ганц сайхан нүх дээ. Малчин иргэд 12 жилийн туршид 5 их наядын арьс, шир, нэхийгээ өмхийрүүлж хаясан. Энэ төсөлтэй холбоотой. Энэ төсөл Монголчуудын түүхий эдийг боловсруулах ч үгүй, Хятад руу гаргах ч үгүй болгож түгжиж хаясан. Тэгсэн мөртөө эзэддээ асар их ашиг өгдөг. Ашиглалтанд орох яагаа ч үгүй. Мандширын хийд шиг 100 жилийн турш баригдах төсөл. 100 жил цавчина аа хө. Тэр болтол малчид хэдэн арван их наядыг алдана. Алдагдсан боломж нь нүүрсний хулгайнхыг ч давна.

  • З
    Зочин

    Чи ганцаараа ард түмэн биш. Дэмжиж байгаа хүмүүс байгаа шүү .

  • З
    Зочин

    Гэртээ сууж байгаад л үздэг кино ш дээ.

  • И
    Иргэн

    Жавхлан сайд Учрал сайд Номин сайд та хэдийн хуйвалдаж энэ 18 тэрбумыг хувааж идэх гэж зориуд Эомингоор ийм төсөв хийлгүүлж орж ирэхэд нь ялангуяа та 3 чичирч байгасд батлаад одоо ч буцаах хүсэлгүй бгаа тул зориуд болосжгүй гэж бгаа биз дээ. Та нарын хулгайг ард түмэн бид харж бн шүү . Та нсрыг ард түмэн хулгай хийгээрэй гэж дэмжээгүй шүү. Төрийн мбнгө хулгайлдгаа Болиочээ. Зогсоояээ хулгайчуудаа

  • З
    Зочин

    Жавхлан сүгийг зайлуул