Б.Баярсайхан: Хаана хэнийг төлөөлж, юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж явснаас яваагүй нь дээр

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:bayarsaihan gishuun/ббб.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим сайд нарын хамт БНХАУ-ын Шанхай хотноо ажиллаж буй билээ. Тэгвэл өчигдөр "HUAWEI" компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарын хувцаслалт олон нийтээс багагүй шүүмжлэл хүртээд байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцах шаардлагатай байна. Хаана хэнийг төлөөлж, юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр.

Айлчилж яваа улсаа, эх орноо боддоггүй юм гэхэд ядаж хашиж байгаа албан тушаал, өөрийгөө хүндлэх ухамсартай баймаар юм даа" гэж шүүмжилсэн байр суурь илэрхийлжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ядуу гэж харагдаж улсын төсвөөр хувцасны мөнгөө даалгах гээ биз.

  • З
    зочин

    Баярсайхан Завхан аймагт явах үедээ цэргийн хээрийн хувцас зориулалтын бусаар өмссөн учир УИХ-л сонгогдож чадаагүй гашуун кэйс шүү

  • А
    Аки

    Энэ Б.Баярсайхан гэгч авгай бүү тэнэгт. Албан бус уулзалт шүүдээ, яаж хувцаслахаа энэ авгайгаар япон Гантөмөр заалгахгүй биз.

  • И
    иргэн

    ХУВЦАС ХУНАР Ч ЯАХАВ. СОЛИОД Л ӨМСЧИХ БИЗ. ТИЙМ ЗҮЙЛД АРД ИРГЭД АНХААРЛАА ХАНДУУЛАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ. ХАРИН ТӨРИЙН ТҮШЭЭ ХҮНД ЖУЛДСАН ЗҮЙЛ. ӨЧҮҮХЭН БЭЛЧИРТЭЙ НЭГ

  • З
    Зочин

    BOOBN XXN.URIN SHINGENE AMSN