Т.Мөнхсайхан: Капитал банкны өрөнд 46 тэрбумын үл хөдлөх хөрөнгө аваад, өнөөдрийн байдлаар 10 тэрбумын борлуулалт хийгдсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:Munhsaihan said/munhuu.jpg

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн асуусан сангуудын өр барагдуулалтын талаарх асуултад "Капитал банкны өрөнд хураагдсан барилгад Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байдаг. Тэднийхийг оруулсан юм билээ. Тийм учраас өөрөөсөө өөртөө мөнгө авч хийх асуудал үүсчихээд байгаа.

Капитал банкны өрөнд 46 тэрбумын үл хөдлөх хөрөнгө аваад, өнөөдрийн байдлаар 10 тэрбумын борлуулалт хийгдсэн. Бид банканд байгаа хөрөнгүүдээ авах боломжгүй гээд хаяж болохгүй" гэх хариултыг өглөө.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    ЧИНГИС банкнаас авлагаа авах ёстой

    САНГИЙН сайдаар чингисээс авлагаа авхуулдаа

  • И
    Иргэн

    Угаасаа капитал банкны залилан чинь хүрэлбаатарын залилан бсан шүү дээ хө тэр л ундарамаатай нийлж хийсэн залилан биз дээ

  • Н
    Нэргүй

    Эмээ авах гэсэн чинь татасан гэнээ. Одоо даралт.пүүсний эмээ нь эмийн сан өгдөггүй ээ яах ёстой төр бэ.үхэж дуусалаа .малаа.

    • З
      Зочин

      Хэний өмнөөс өвдчихөөд үхэх гээд байгаа юм. Үхээч...

  • Э
    Эрдэнэ

    Хурааж авсан хөрөнгөний чинь үнэ өссөөр байгаа шүү дээ цавчаа хийх гээд бна уу!!!!!!!

  • З
    Зочин

    Холбогдох хүмүүст төр төмөр нүүрээ үзүүлэх болоогүй юу. Хэдэн жил л яригдаж байна шүү дээ

  • М
    М

    Мөнхсайхан сайд мэргэжлийн хүн болохоор эрүүл мэндийн сайдын ажлыг сайн хийдэг.сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулна гэдэг нь маш зөв дэмжиж байнаа.

  • А
    Ариунаа

    Манай шүүиийн шийдвэр гүйцэтгэл тийм энэрэнгүы бишдээ.авах ёстой зүйлээ аваад хурдан борлуулж ард түмэний сангийн мөнгийг өгүүлээчээ.Мөнхсайхан сайд идэвхтэй шударга байя.

  • З
    Зочин

    106 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүн дээр шүүхээр шиыдэгдэх, төлбөр хийж дуусах хугацаа хүртэлх хүү бодогдох ёстой. Тэгэж байж улсыг хохиролгүй болгоно. Гэтэл ерөөсөө эгэ байгууллага уртаашаа 40 тэрбумын төлөлт л хийсэн байна. Одоо байгаа үл хөдлөх гээд байгаа нь өөрийнх нь өртгөөс 10 дахин өндөр үнээр шахсан балгас. Арай дөнгүүр хэдийг нь Оюун-Эрдэнэ, энэ Мөнхсайхан нар хамаатнууддаа үнэгүй шахуу өгчихсөн. Адилхан хулгайчшдээ, энэ.

  • З
    Зочин

    Тэр нь ерөөсөө л уртаашаа 10 тэрбумын хөрөнгө байхгүй юу. Энэ эрх баригчид, энэ засаг, энэ сайд, энэ ерөнхий сайдыг хар даа. Шударга байгаа нь энэ үү?