Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 12 сек
120
legacy:2024/11/төсөв.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278 сая төгрөг байхаар батлав.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тус, тус баталжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудаснаа "Уучлаарай, данхар төсвийг тануулж чадалгүй төсвийг 35'771'913'200'000 төгрөгөөр буюу өнгөрсөн оноос 60 хувиар нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 1'907'174'400'000 төгрөгөөр батлуулчихлаа. Дөрөвхөн сарын өмнө ард түмэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ эрх баригч улс төрийн намууд, тэдгээрийн хамтарсан засгийн газар эрээ цээргүй зөрчсөн үйлдэл боллоо. Засгийн газар янз бүрийн шалтаг, заль, шахалт ашиглан бараг ямар ч буулт хийлгүй, оруулсан төсвөө хүч түрэн бүрэн батлууллаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна.

Засгийн газар ард түмнээ сонсож чадахааргүй өндрөөс өндөрт хөөрсөн байна. Буцааж байранд нь буулгаж, хариуцлага тооцох цаг удахгүй ирэх байх. Төсвийн урсгал зардлыг бууруулах бид 4-ийн эхлүүлсэн шаардлагыг 25 гишүүн дэмжиж хүч түрсэн. Энэ тоо цаашид улам нэмэгдэх байхаа. Ард түмний боломжийн хулгайтай үр дүнд хүртэл нь тууштай тэмцэнэ" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    АХИАД ҮЗНЭ ДЭЭ. БҮҮ ШАНТАР АРД ЧИНЬ АРД ТҮМЭН БАЙНА.

  • З
    Зочин

    Данхановыг огцруулах хэрэгтэй .

  • З
    Зочин

    Ард түмэн бид сэрж босоод ,жагсаал тэмцэл хийе ээ..ямар тэнэг арчаагүй хүмүүс вэ..Монгол улс дампуурлаа шдээ

  • З
    зайлуулья данхыг

    ах нян тай нь

  • А
    Ариунаа

    Удахгүй ард түмэн массаараа эсэргүүцэж засгийн газрыг татан буулгах болно.Оюунэрдэнэ Энхболдыг унагадаг шиг зүйл болнодоо.

    • З
      Зочин

      Ок

  • Э
    ЭНХБААТАР

    Эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй залуудаа амжилт хүсье

  • З
    Зочин

    Энэ Энхтөвшин төсвийн талаар мэдлэггүй хүн үү.Данхар төсөв гэнээ.Хаанаа ч хүрэхгүй л төсөв шүү дээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Ийм урагч поп амьтадыг яах гэж жагсаалтанд оруулсан юм...

  • B
    Bold

    Данхар төлөвийг Данхартай нь буцаа

  • Б
    Буриад

    Шударга гишүүд маань хүч мөхөсдөж бна даа Гэхдээ битгий бууж өгөөрэй Даваасүрэн гэж нэг даварсан нөхрийг хазаарлах сан Бид бяслагны үйлдвэр бариулах дээрээ тулаагүй огт хэрэггүй шүү