Г.Тэмүүлэн: Үрэлгэн төсвийг танах шаардлага хэвээрээ

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:Temuulen gishuun/SHB_6085.jpg

Анхны 126 гишүүнтэй УИХ өчигдөр ээлжит хуралдаанаараа 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж баталлаа. Төсвийн төсөл данхар бүтэцтэй болсныг зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж танах шаардлагатай гэдгийг илэрхийлж буй. Хэдий төсөв батлагдсан ч төсвийг танах шаардлага хэвээрээ болохыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн илэрхийллээ. Тэрбээр "Төсөв бол эдийн засгийн салшгүй хэсэг. Иргэдийн бодит орлогыг хамгаалах, эдийн засгаа болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс миний бие 8 сараас хойш Засгийн газарт тавьж байгаа шаардлага хэвээрээ. Хэдий 35.8 их наядын хэт үрэлгэн төсөв олонхийн саналаар батлагдсан ч ирэх оны төсөвт тодотгол хийх, үргүй зардлуудыг бууруулах эрхээ УИХ авч үлдлээ. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах, төсвийн үрэлгэн урсгал зардлыг бууруулж ДАХИН төлөвлөж, ТОДОТГОЛЫГ 12 сардаа багтаан оруулж ирэх үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө" гэж цахим хуудастаа мэдэгдлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочид

    Г.Тэмүүлэн гишүүн ард олныхоо төлөө маш их чармайж байгаад талархаж байна. Ц.Даваасүрэн гишүүн олны төлөө биш хувиа бодож бяслагийг үйлдвэр барина гэдгийг өөрөө ухамсарлаад болих хэрэгтэй шүү дээ!!! Шантарч болохгүй шүү хүү минь...

  • Б
    Б.НЯМЖАВ

    ТӨСӨВТЭЙ ТӨСЛИЙГ БУРУУТГАЖ ШҮҮМЖИЛЖ БГАА ГИШҮҮД ТҮҮНЧЛЭН УЧИР МЭДЭХ ШУДРАГА ИРГЭД ЭСЭРГҮҮЦСЭЭР БСАН БОЛОВЧ.БАТЛАГДЧИХЛАА ОДОО БАТЛАХЫГ ҮӨВШӨӨРЧ ГАРАА ӨРГӨСӨН ГИШҮҮД МААНЬ ХЭН БОЛОХОО ХАРУУЛЛАА. ЭД НАРЫГ . АРД Б НАР АНХААРАЛЫН ТӨВД АВЧ ГИШҮҮН НЭГ БҮРИЙГ СУДЛАЖ ТАНЬЖ МЛХ ЁСТОЙ.ДАВААСҮРЭН НОМТН МЭТ ИЛЭРХИЙ ХҮМҮҮС БРЛ ТОДОРХОЙ.ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛЬД НЭР ОЛОХ ГЭЖ УЛСЫН ХӨРӨНГӨ ЦАЦАЖ БГАА ХҮМҮҮС.

  • Б
    Буриад

    Зөв дөө гишүүн ээ шантарч болохгүй Даваасүрэнгийн бяслагны үйлдвэр ч гэх огтоос хэрэггүй төсвийг хасуулчих юмсаан