“Falcons Force” гурван сая ам.долларын шагналын сантай тэмцээний дараагийн шатанд шалгарлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/11/444468365_462305203219217_5629413517494571493_n.jpg

Гурван сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Championship 2024" тэмцээн Малайзын Куала Лумпур хотод үргэлжилж байна. Манай улсаас "Falcons Force", "IHC Esports" багууд оролцсноос "Falcons Force" 168 оноотойгоор тавдугаар байр эзэлж, финалд шалгарахын төлөө Survival Stage-д тоглохоор боллоо. Харин IHC Esports 106 оноотой 12-р байр эзэлснээр тэмцээнээ дуусгасан байна.