Н.Учрал: ТҮК бараг ТӨК-аас нэр хүндтэй байна. ТӨК-уудад шинэчлэл хийхгүйгээр цааш явахгүй

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:uchral gishuun/986.jpg

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өндөр зарлагатай, хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудад зохих арга хэмжээ авч, Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад зайлшгүй реформ хийх шаардлага үүссэн. Төрийн өмчит компаниудын тав нь л ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Иим байж олон тэрбум төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан байгаа юм. Цаашид үүнийг зогсооно. Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлдэг болно. Бүх төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгоно. Нэгтгэх шаардлагатайг нь нэгтгэнэ. Мөн төр аль салбарын бизнест оролцох, оролцохгүйгээ зарлана. Өнөөдөр ТҮК бараг ТӨК-аас нэр хүндтэй байна. ТӨК-уудад шинэчлэл хийхгүйгээр цааш явахгүй" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Түк нэр хүндтэй байх нь тийм бж болошгүй зүйл үү. Жинхэнэ нүднээ ил шударга хөдөлмөрлөж бгаа хүмүүс. Ёстой утгагүй зүйрлэл бна