ШУУРХАЙ: Иргэдэд 45 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Бэлтэсмөрөн“ ХХК-ийн удирдлагуудыг гэм буруутайд тооцсоноор маргааш хүртэл түр ЗАВСАРЛАЛАА

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
80
legacy:beltesmoron/437541551_897825955445236_3809207538015533889_n copy.jpg

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 13-ны өдрүүдэд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тодруулбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45.270.137.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Г.Н, С.Г нарын 9 хүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 3.1 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2 /Мөнгө угаах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Шүүх шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг зөвлөлдөхөөр 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл засварлалаа.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    УБ-ын иргэн

    Хөвсгөлчүүдийн 2606 нь шуналын тулам байжээ. Хайран мөнгө хөрөнгө. Шүүгдэгч нар хорих ял хүртэх ёётой. Шүүх хорьж л таарна

  • З
    Зочин

    Хөвсгөлийн оркуудын бурхад нь Бэлтэс Мөрөнгийн хэд байсан байхаа гх гх гх.

  • З
    Зочин

    Хөвсгөлыхөн дан оркууд гаргасан гишүүдийг нь хар

  • З
    Зочин

    Мөнгөө л авмаар бна. Хэрвээ төр олж өгч туслахгүй гвэл хувиин арга хэмжээ авна. Мөнгө үнэтэй ю..амь үнэтэй ю..хулгайчуудаа бодоорой..

  • И
    Иргэн

    Шунал хүслээ дарж ухаантайхан амьдарцгаая. Төр ард иргэдээ хохиролгүй болгоно гэж хэзээ ч байхгүй. Эхлээд таслан зогсоох арга хэмжээ, эгэ их мөнгө хаана юунд хэрэглэснийг яаралтай олж тогтоодог, ард иргэдээ эхлээд боддог бол ... Даанч тийм юм алгадаа.

  • З
    Зочин

    Гэм буруутай нь тогтоогдтол ингэж уддаг юм уу. Гэм буруутай нь угаасаа ойлгомжтой байхад луйвардсан хөрөнгөө нуу гэж хугацаа өгч удаж шийдэж байгаа юм биш үү. Хууль шүүх цагдаа оролцсон л хэрэг байна даа. Хэдэн улаан хацартай оркууддаа итгэж л байдаг.

  • З
    Зочин

    Тэнэгүүд зүгээр байж байгаад мөнгө өснө гэж горьдож дээ

  • З
    зочин

    маргааш тэнсэн аваад гарах биз. ингээд дуншаад өгч авалцаад өөдтэй юм болохгүй . тэд суух эсэх нь хамаа байж монгол төрийн хэрэг харин ард иргэд мөнгөө олж аваасай.