Монголын тамирчин Д.Батгэрэл өнөөдөр 19:00 цагаас тулалдана

Спорт
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/11/465723283_1368485811038970_8576719646642898988_n (1).jpg

Монголын тамирчин Д.Батгэрэл буюу Danaa өнөөдөр “Karate Combat “ KICKBACK 3 event-д 19:00 цагаас Шведийн Кикбокс, МуайТаи боксын Аварга Freddy Castro Gonzalez-тай тулалдана. Тулааныг түүний Batgerel Danaa гэх цахим хуудсаар шууд дамжуулах аж.

Д.Батгэрэл мэргэжлийн холимог тулаанчийн карьераа 2011 онд эхлүүлсэн бөгөөд Хятадын “Legend Fighting Championship” Монголын “MGL-1 Fighting Championship” Ranik ‘Ultimate Fighting Federation’ зэрэг холбоонд тулалдаж байжээ. Тэрээр Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо / MGL-1 Fighting Championship”-д таван тулаан хийж 66 кг болон кик боксын 65 кг жинд аварга цолыг хүртсэн тамирчин юм.

legacy:aj ahui negj/467121123_1376928183528066_7620058574932092641_n.jpg