Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУНХЛАЙ ГРУПП: МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид П.Батсайхан захирал ӨРСӨЛДӨХГҮЙ
30

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул танхимынхаа ерөнхийлөгчийн ажлыг өгөхөөр болсон юм. Үүнтэй холбогдуулан танхимын дараагийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-нд болохоор төлөвлөгдөөд байна.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайхан өрсөлдөнө гэдэг мэдээлэл гараад байгаа юм. Харин энэ талаар "Шунхлай" группийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Группийн ерөнхийлөгч П.Батсайхан МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. Сонгуульд оролцохгүй" хэмээн мэдэгдлээ.



