Засгийн газрын эхлүүлсэн “Чайна Энержи”-ийн гэрээнд “Энержи Ресурс” ЭМЗЭГЛЭЖ эхэлсэн үү

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 38 сек
160
legacy:Zasag Oyun-Erdene/oyukna/Energy resourse-1.jpg

Төсвийн дараах бүтэн долоо хоногийн хийцгүйрэл энэ долоо хоногт үргэлжлээд тун удахгүй том улс төр эхлэх бололтой. Тодруулбал, ойрын хугацаанд бидний анхаарлыг татах улс төр бол “Чайна Энержи”-ийн гэрээ байх аж. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр яригдсан гэх уг гэрээтэй холбогдуулан зарим хуулийн төслүүдийг өөрчлөх асуудал яригдах ёстой. Гэрээг хийх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Тун удахгүй эдгээр үйл явц өрнөх юм байна.

Товчхондоо, Тавантолгойн бүлэг ордтой холбоотой Хятадуудтай хамтарч ажиллах асуудал үргэлж араасаа улс төр дагуулдаг. Бүр Засгийн газрыг ч хүртэл хөнтөрч хаядаг муу жишиг тогтоосон. Хамгийн сүүлд гэхэд л Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хятадын консорциумтай холбоотой асуудлыг өлгөж аваад үргэлжлүүлэх гэж оролдоод эцэст нь унасан. Цаад шалтган нь Тавантолгойн гэрээ байсан гэдэг.

Үүний өмнө З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Хятадуудад Тавантолгойг 100 жилээр өгөх гэж байна гэж чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийж, намынхаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, эвсэлд нь ажиллаж байсан М.Энхсайхан нарыг буруутгасан. Улмаар нам зогсоосон түүхтэй. Үүнийгээ тэрбээр, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд Монголын баялгийг хятадуудад 100 жилээр өгөх гэж хэмээн тайлбарласан удаатай.

Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөх Шинхуа тэргүүтэй компаниудыг өөртөө багтаадаг БНХАУ-ын эрчим хүчний томоохон компанитай төмөр замын хил холболтын асуудлыг шийдэх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Улмаар түүний буцаж ирээд байх үед “Чайна Энержи”-ээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд захидал ирүүлсэн юм.

Уг захидлаараа дамжуулж, төмөр замын барихдаа 7.1 тэрбум юань зарцуулсан. Манайх өөдөөс нь өргөн цариг шахаж, өнөөдрийг хүртэл гацааснаас болж 2.1 тэрбум юанийн алдагдал хүлээсэн гэж дурдсан. Энэ мөнгөн дүн бол бараг 1 их наяд төгрөгийн асуудал. Мөн үүнийгээ “Түүхэн онцлог, улс төрийн шийдвэр учраас найрамдалт харилцаагаа бодолцоод өнөөдрийг хүртэл гомдол гаргах хуулийн арга хэмжээг аваагүй” гэж тэмдэглэсэн. "Үгэн дунд үг, үхэр дунд гиваа" гэгчээр хэрвээ энэ гэрээг хийж цаашаа явахгүй бол манайхыг олон улсын шүүхэд өгч, өнөөдрийг хүртэл аваагүй хуулийн арга хэмжээгээ авна гэсэн л үг. Мөн алдагдсан хугацаа болон төмөр замын хил холболтын ажил, гүүрэн байгууламжийн хугацаагаа тооцоолоод 20 жил тогтвортой нүүрс авах гэрээ хийх. Мөн тогтмол үнэ тогтоож 20 сая тонноос багагүй нүүрс авах. Мөн нүүрсний гарц, олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд манайх “Чайна Энержи”-д нөөц ихтэй хоёр уурхайн талбайд олборлолт хийхийг давуу эрхээр сонгохыг манайхаас хүссэн.

Товчхондоо “Чайна Энержи”-ийн манайхаас тогтвортой, урт хугацааны гэрээний хувьд хүссэн гол хүсэлтүүд нь энэ. Гэхдээ одоогоор ил байгаа баримтуудын хүрээнд л эдгээр зүйл харагдаж буй юм.

Тэгвэл хамгийн сонирхолтой хэсэг нь үүнд манай нүүрсний компаниуд ихээхэн дургүйцэж эхэллээ. Тавантолгойд хоёр том нөөц ихтэй ордод олборлолт хийх. Улмаар төмөр замын холболтыг “Чайна Энержи”-ийн төмөр замтай холбоно. Энэ төмөр замаар Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлож, экспортод гаргаж буй “Энержи Ресурс”, жижиг гэгдэх Тавантолгой зэрэг компаниудад таалагдахгүй байгаа юм. Төсвийн үеэрх улс төр бол үүний нэг илрэл юм.

Яагаад гэвэл биржийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш “Энержи Ресурс”-ийн нүүрс хамгийн их экспортод гарсан байгаа юм. Тодруулбал, 2022 онд 3.7 сая тонн нүүрс экспортолж байсан бол биржийн хууль хэрэгжиж эхэлсэн 2023 онд “Энержи Ресурс” 7.9 сая тонн нүүрс экспортод гаргасан байгаа юм. “Чайна Энержи”-тэй гэрээ хийгдвэл уул уурхайн биржийн хууль “Эрдэнэс Тавантолгой” дээр үйлчлэхгүй. Энэ нь эхний ээлжинд “Энержи Ресурс”-д сөрөг нөлөө үзүүлнэ. Хоёрт, манай холбох гээд байгаа Гашуунсухайт-Ганцмодны боомтын дагуух төмөр замын Хятадын талын зам бол “Чайна Энержи”-ийн төмөр зам. “Чайна Энержи” өөрийн төмөр замаар хэний ачааг явуулах вэ гэдэг асуудлаа өөрсдөө шийдэх бөгөөд “Энержи Ресурс”, жижиг Тавантолгойн нүүрс зэргийг бараг л гаргахгүй байх эрсдэлтэй. Ингэснээр “Чайна Энержи” төмөр замаар, “Энержи Ресурс” машинаар тээврээ хийнэ гэсэн үг юм. Нүүрсний бизнесийн гол мөнгө эргэлддэг цэг нь тээвэр байдаг. Овор ихтэй, жин даац өндөртэй тул тээвэр дагасан бизнес нь хамгийн чухал билээ.

Цаашлаад төмөр зам, уурхай, дээр нь нэмээд Тавантолгойн цахилгаан станцын асуудал яригдана. Ингээд харахад ирэх жилүүдэд худалдан авагч тал тээвэр, уурхайн нөөц, тогтвортой үнэ гээд зах зээлд бусад оролцогчдоосоо хамаагүй давуу байдалтай болж буй юм.

Өөрөөр хэлбэл, ирэх өдрүүдэд “Чайна Энержи”-ийн гэрээний асуудал яригдах үеэр хамгийн том “хохирогч” болж мэдэх Ж.Оджаргалын MCS улс төрийн гол хөдөлгөгч хүч болж мэдэхээр байна. Харин гэрээний сайн мууг албан ёсоор гэрээний зүйл заалт, хамтын ажиллагааны хүрээ хязгаар бүгд тодорхой болсны дараа эргэн ярилцах нь зөв.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хятадыг компани гар хөлүүд их хурал засгын газарт бгах учраас энэ компани ийм захидал даалгвар бичиж ирүүлсэн бна энд бдаг суурин улсууд нь ингэж бич бид дэмжин гээд баахан юм хуцаж магдгуй сонгуулийн мөнгө авсаныг үгүйсгэхгүй дэлийн хаан ч бхгуй санал тавьсан бна арай л танайхан төмөр зам барь гэсэн тгд бид бариад маш их хохирол учирлаа иймд нэг тогтсон үнээр бид нүүрс авна тэр дэлхийн үнэ тогтоох биржийн үнэ хамаагүй гэж бичсэн бна өгөхгүй бол бид өөртөө ажилдаг мөнгө авсан улсуудад сануулах маягаар бичсэн бна ковидын үёээр маш их бэлэн доллор орж ирж бсан гээд бсан амарбаяслан оюун эрдэн нартай холбоотой гд шуугиад дарагдсан тм д өр төлөх улс ороныг хохироох далд санаа явж бна

  • Н
    Наран

    Монголын нүүрсэн дээр Хятад Сингагын хулгайчид алалцаж байгаан байна .Оюунэрдэнэ Хятадууд буугаад өгчихсөн энэ тэр гэж их л тэнэгтэж байгаа .Нүүрсээ хятад өгчихөөд тэдэнд ашигтай байхын тулд төмөр замыг холбох гэрээ хийчхээд ирсэн байна .Чайна энeржи ,чайна рeсурс аль нь Монголын нүүрсний хулгайчид .Оюунэрдэнэ чайна энeржигийн хулгайчтай хамаарчээ янз нь

  • Э
    Эрдэнэ

    Та нарын эв түнжин их бөх биз дээ ккккк

  • T
    T.b

    Su.Batbold iin gai ...

  • З
    Зочин

    Энержи ресурс, жижиг5 толгойг улс буцааж авах хэрэгтэй! Нийт Ард түмний баялаг! Энержи ресурс, жижиг 5 толгой хоёр бүх нүх сүвээр мөнгөөр гулгиж, ханаж цадаад доллар юаниар бөөлжитлөө нүүрс ухаж залгиж байгаа ш дээ!

    • Ү
      Үрчин

      Ёстой үнэн.Улс Энержи ресурс.жижиг 5 толгойг буцааж авах хэрэгтэй.Оджаргал Монгол улсад ямар үйлдвэр барьсан юм.санахгүй л бна.Оджаргал тэргүүтэй нүүрсчид эх орондоо үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэгчид биш.харин үндэсний баялагийг гадагш гаргаад хөлжигсөд байх шүү

  • З
    Зочин

    Женко гоос Хятадын хохирлыг гардуулж геополитекийн хавчлагаас гарахгүй бол Монгол цаашид хүндэрнэ!!! Оюунэрдэнэ энэ талаар шийдвэр гаргахаасаа айгаад байнаа!!!

  • Z
    Zochin

    Jenkogoos hohiroliig ni tuluuleech

  • З
    Зочин

    Одоо тэгээд энержирессурс,жижиг 5 толгой улс төрөө хийнэ биз,Аль аль нь маапаантай л авсан угаасаа 5 толгой тэр чигтээ Монголын ард түмний өмч Оджаргал,Ажнай 2 хууль бусаар луйвардаж авсан улс буцаагаад авсан ч болно Монголчууд харин ч 1 дэмжих байх шүү

  • З
    Зочин

    Нам дагасан хэдхэн өлөн хулгайч нар л тэнгэрийн амьтан болтлоо баяжаад байдаг улс орон ард иргэдэд бол чихэр долоолгосон аятай

  • З
    Зочин

    За даа, Чайна Энержид давуу байдал өгөх нь бараг аврал болно шүү. Бид өнгөрсөн 30 жилд байгалийн баялаг оволзворлосон нь буруу биш. Байгалийн баялагийг олзворлоход эрх тэгш бус харилцааг дэмжсэн хөхиүлсэн нь л алдаа байсан шүү. Эндээс нэг асуулт гарна. Баялагийн цөөхөн компани олзворлоод үндэстний олигархууд олширсон нь дээр юмуу эсвэл хуьцаат компани, төр олзворлоод иргэдэд баялагийг тэгш хүртээх нь дээр юмуу гэдэг. Чайна Энержитэй ярихад үнийг л маш нухацтай авч хэлэлцэх ёстой. Аль ч тохиолдолд нүүрсний үнэ 150$-с дээш байж л Монголын эдийн засагт өгөөжөө өгнө. 180-200 долларт гэрээ хийвэл бүр сайн. Ийм үнээр тогтвортой байдлаар 20 жил олзворлуулахад буруу юм байхгүй.

    • З
      Зочин

      Пээх чи өөрөө авгай хүүхдээ ээжийгээ өгөөч монголчуудын өмнөөс

  • А
    Асралт

    Оджаргал шунал үхэж далд ор

    • З
      Зочин

      Хуц, чамаас 1000 дахин хэрэгтэй, ухаантай хүн

  • 1
    1

    MCS-n zovshdee ene Danh mgl-g horloj duuskuuin dee, huviin hevshil china tai geree baiguulaad ajillaa gehed geree zuzalhad huviin aj ahuin negjl buruudaj shuuhdene tor ene orolzohni zaashdaa mash ih buruu urshig daguulna

  • З
    Зочин

    Данхановыг огцруулах хэрэгтэй болно шүү