Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 10 сек
70
legacy:Hurelsuh Erunhiilugch/chuulgan huk/huk 2024.png

УИХ 2025 оны төсвийн төслийг энэ сарын 8-нд эцэслэн баталсан. Улмаар 11 хоногийн дараа буюу өчигдөр /2024.11.19/ ЕТГ-т хүргүүлсэн юм. Төсөв батлагдахын өмнө нэр бүхий гишүүд төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах саналыг дэвшүүлж, гишүүдээр гарын үсэг зуруулсан билээ.

Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан талаар мэдэгдлээ.

Нэг. АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ.

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.

Хоёр. ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЭХ.

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ.

Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    бидний өгсөн татвар эрүүл мэндэд хэрэглэх ямар ч мөнгөгүй болсон байна. ариа ч дээ нэрээ, үмхий утаанд амьдарч үмхий хотод үр хүүхдүүдээ өсгөсөөр, УИХ хүүхдүүд гадаадад цэвэр агаарт.....

  • З
    Зочин

    эрүүл мэндийн даатгалдаа санхүүжилт суулгаад оруулмаар юм, улсын эмнэлэгүүд санхүүжилт байхгүй гээд төлбөртэй үзэж эхэлсэн байна. бид татвар төлөх хэрэг байна уу?? ийм байдалтай байвал удахгүй барих ч модгүй болох юм байна. хиймэл дагуул юун тэр ваучер солиорцын, бүр амьдралаас тасарсан байна. бидний татварын мөнгөөр идээд ханахгүй мөнгөтэй болж бид зовсоор л байна.

  • З
    Зочин99

    Зөв хориг тавьжээ. Маш үрэлгэн төсөв болсныг Монголын ард түмэн харсан. Шинээр хийх төсөвт "Ахмадын тэтгэвэрийг 6% нэмнэ" гэснийг "Доод хэмжээ 650000-ыг 850000 болгож нэмэх, 1 саяас дээш тэтгэвэртэй ахмадынхыг 10%, 2 саяас дээшхийг 5% болгож оруулбал эрүүл зөв шийдвэр болно. Нэмэх эх үүсвэрийг тансаглалын тавилгынхаас гаргахад болно.

  • З
    Зочин

    Хаашдаа тодотгол оруулж шинэчилнэ гэж бхад хориг тавьж худлаа попроод. Поп топор.

  • И
    иргэн

    Маш зөв шийдвэр байна. Гадаад томилолт, хиймэл дагуул, тоног төхөөрөмжийн зардал зэргийг сайн танах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Маш зөв. Одоо ийм төсөв батлуулсан сангийн сайд огцрох ёстой бас төсвийн байнгын хороон дарга

  • З
    Зочин

    SEXSEER XUCHINDUULI MERGJLN