Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/11/NewFolder/0ed8e7ba-6117-4453-9406-b597961ddd2f.jpeg

Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-нд болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ.

Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарсан байна. Тэрбээр маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээн, Финланд улсад ирэх сарын 17-23-нд болох дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм.

Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын оролцогч ба Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.