Т.Мөнхсайхан: ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:Munhsaihan said/ms.png

ЭМДЕГ-аас улсын эмнэлгүүдэд санхүүжилт олгохоо больсон тул иргэд улсын эмнэлэгт төлбөрөө төлж үйлчлүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. Тэрбээр, "Улсын эмнэлгүүд иргэдээс, хувь хүнээс төлбөр аваад үйлчилгээ үзүүлэхээр болсон зүйл ОГТ БАЙХГҮЙ. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа нь ҮНЭН. ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Гэхдээ тусламж үйлчилгээгээ зогсоох хэмжээнд ХҮНДРЭЭГҮЙ" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    90 оноос хойш хугацаанд нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцаж байса сайд дарга нарыг толгой дараалан шалгах хариуцлага тооцох, өмч хөрөнгийг нь шалгах хэрэгтэй идэж уун баяжсан нөхдийн хөрөнгийг хурааж санд нь эргүүлэн төвлөрүүлэх нь шудрага үйл юм

  • З
    Зочин

    Ийм байдлыг үүсгэсэн ЭМДЕГ-ын дарга асан Бямбасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт хариуцлага тооцохыг шаардацгаая!