“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/11/32cd9332da407ad1b89b1b412d386cc3_x3.jpg

Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн шилдэг холбоо болох "UFC"-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ. Тэрбээр, анхны тулаанаа Карлос Эрнандезын эсрэг хийнэ.

Карлос Эрнандезын хувьд өдгөө 30 настай. UFC холбоонд нийт таван тулаан хийж, 2 удаа ялалт байгуулсан байна. Харин өдгөө 26 настай Т.Нямжаргалын тухайд 2020 оноос холимог тулаанаар хичээллэж байгаа бөгөөд энэ тулаан түүний UFC холбоонд хийж буй анхны тулаан юм.