“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/11/NewFolder/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-7.jpg

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” урьдчилсан шатанд оролцож буй Монгол Улсын шигшээ баг хэсгийн тоглолтоо өнөөдөр “UG Arena”-д БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ. Тоглолт 15:00 цагаас эхлэх бөгөөд “Премьер спортс нэтворк” сувгаар шууд дамжуулах юм.

Үүний дараа 2025 оны хоёрдугаар сард манай баг Японыг талбайдаа хүлээн авч, Гуамын талбайд зочилж тоглоно.

Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг ААШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтоо Японы Үцүномия хотод хийж, “С” хэсгийг хоёр хожилтой тэргүүлж буй Японы шигшээ багийн талбай дээр зочилсон уг тоглолтод манай залуус 75:93-аар хожигдсон.