МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ

Эдийн засаг
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 23 сек
20
legacy:tur-od hudaldaa aj uildver/2L3A7531.jpg

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал үргэлжилж байна. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдаж буй. Эхний санал хураалтаар "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од 37.3 хувь, "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан 27 хувийн санал авсан байдаг. Улмаар 50+1 зарчмаар тухайн хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулж, Л.Төр-Од 276 хүний санал авч, ялалт байгуулжээ.

Ингэснээр "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.

legacy:tur-od hudaldaa aj uildver/468555167_8905162422856004_8841941349642261811_n.jpg

Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд Ахлах зөвлөхөөр ажилладаг нэгэн юм. Түүний хувьд 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Тэрбээр хувийн хэвшилд дараах байдлаар ажилласан нэгэн аж.

2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК

Гүйцэтгэх захирал

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Зөвлөх

2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ

ТУЗ-ын Нарийн бичгийн дарга

Хууль зүй, комплайнсийн захирал

Зөвлөх

2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Ахлах зөвлөх

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК

Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

2010 – 2012 он: Монголын банкны холбоо

Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга

Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх

2009-2012 он: Монголын эдийн засгийн форум

Ерөнхий захирал

Санхүүжилт хариуцсан зохицуулагч

2005-2011 он: ХасБанк

Гүйцэтгэх дэд захирал

ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга

Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал

Тамгын газрын захирал

Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч

1998-2005 он: СИДАН ХЗХ

Үүсгэн байгуулагч

ТУЗ-ын гишүүнээр ажиллажээ.