О.Хангай: Бэртэл гэмтлээс сэргийлээд 6 жил волейбол тоглоогүй. Энэ жил ОХИНЫХОО хүсэлтээр оролцлоо

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/12/shineer/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-3.jpg

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээний Бүх оддын тоглолт өчигдөр STEPPE ARENA-д боллоо. Энэ жилийн холимог оддын тоглолтод Улсын аварга О.Хангай ахлагчтай DC баг, М.Баярбат ахлагчтай "MARVEL" баг өрсөлдөж, DC багийн ялалтаар өндөрлөсөн юм.

Энэ талаар Улсын аварга О.Хангай, "Сүүлийн 6 жил бэртэл гэмтлээс сэргийлээд огт волейбол тоглоогүй. Энэ жил ОХИНЫХОО хүсэлтээр бүх оддын тоглолтод хамт оролцож дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ. Хамтдаа дурсамж бүтээсэн DC багийнхандаа баярлалаа. Хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, үзэгчдийг өндөлзүүлсэн тоглолт үзүүлсэн MARVEL багийнхандаа баярлалаа" гэжээ.