Нүхэн жорлонд унасан байсан 58 настай эрэгтэйг эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/12/jorlon.png

Онцгой байдлын албан хаагчид 3 метрийн гүн нүхэнд унасан 58 настай эрэгтэйг гаргасан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд настай хүн нүхэн жорлонд унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 03:21 цагт бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын албан хаагчид очиж иргэн М-г гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.